ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 02

Өнөөдөр 2021.03.02. Энэ оны 61 дэх өдөр бөгөөд он дуусахад 304 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 31 минутад мандлаа. 18 цаг 37 минутад жаргана.

Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 1 хэм, шөнөдөө 12 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын шүдэнзний өдөр бол  Мьянмарт Тариачны баяр, АНУ-ын Техас мужид Тусгаар тогтнолын өдөр, Этиоп улсад Адуагийн тулаанд ялалт байгуулсны баяр тохиож байна.

Энэ өдөр Аргентины хөлбөмбөгийн дасгалжуулагч Маурисио Почеттино, Английн жүжигчин Даниел Крейг, Америкийн нэрт дуучин Жон Бон Жови, ОХУ-ын спортын тайлбарлагч Геннадий Орлов, ЗХУ-ын анхны Ерөнхийлөгч асан Михаил Горбачёв, Америкийн зохиолч Жон Ирвинг нарын алдартнууд мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

986 оны энэ өдөр V Луй хаан Франкуудын хаан ширээнд суужээ.

1657 онд Японы Эдо хотод гал гарсаны улмаас 100 мянган хүн амиа алджээ.

1831 онд Яруу найрагч Александр Пушкин Наталья Гончароватай гэрлэв.

1903 оны энэ өдөр Монголын Засагт хан аймагт Манжийн эсрэг Ард Аюушийн хөдөлгөөн эхэлсэн байна.

1933 онд Нью-Йорк хотод Кинг Конг кино олны хүртээл боллоо.

1946 онд Умард Вьетнамын Ерөнхийлөгчөөр Хо Ши Мин сонгогдов.

1951 онд НБА-гийн Бүх оддын тоглолт анх удаа явагджээ.

1962 оны энэ өдөр Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лигт Уилт Чемберлен нэг тоглолтод 100 оноо авсан байна.

1969 оны энэ өдөр Даманск арал дээр ЗХУ, БНХАУ-ын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарчээ.

2017 онд Московиум, Теннесин, Оганессон гэх бодис үелэх системд нэмэгджээ.

Өнөөдөр үс засуулвал муу, эд малын гарлагатай.   

Энэ өдөр үхэр, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв зүйд хянамгай хандууштай. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Энэ өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавид барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top