Засгийн газраас эдийн засгаа эрчимжүүлэх үүднээс 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Хөтөлбөрийн хүрээнд фитнессээр хичээллэх хоёр сарын төлбөрийг Засгийн газраас дааж, 500 тэрбумыг зарцуулахаар болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Тэгвэл энэ асуудлаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзоригоос тодруулахад "Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрт залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөг төсвөөс зарцуулна гэдэг нь худал мэдээлэл. Энэ мөнгийг залуусыг ажлын байранд бэлтгэхэд зарцуулах дунд хугацааны хөтөлбөрт зориулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байгаа болно. Хамгийн гол нь мэргэжил олгох сургалт бөгөөд ажлын байр бий болоход чиглэж байгаа" гэсэн тайлбар өглөө.
Сэтгэгдэл ( 0 )