ХААН Банк Сангаас хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 05

ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас Тогтвортой хөгжлийн зорилгод заасан жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд түлхүү анхаарч, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Эмэгтэйчүүдийг дэмжих хөгжлийн хөтөлбөр”-ийг анхны жилдээ санаачлан, хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү хөтөлбөр нь эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, тэдний хувь хүний болон мэргэжлийн хөгжлийг дэмжих, мөн албан тушаал, ажил үүрэг, мэргэжлийн онцлог, давуу талыг нийгэмд таниулах, эерэг хандлага бий болгох зорилготой юм.

Тус хөтөлбөрт эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 120 сувилагч, асрагчийг оролцуулах бөгөөд хувь хүний хөгжлийн болон мэргэжлийн сургалтад хамруулна. Хөтөлбөрт шалгарсан оролцогчид хувь хүний хөгжил, англи хэл, санхүүгийн боловсрол болон сэтгэлзүйн сургалтаас сонгон суралцах бөгөөд идэвх оролцоо, сурлагын үзүүлэлтээрээ манлайлсан 40 оролцогч дотоодын их, дээд сургуулийн мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сургалтын төлбөрийн 90 хувийн тэтгэлэг хүртэх юм.

ТАВИГДАХ ШАЛГУУР:

  1. Сувилагч, асрагч мэргэжлээрээ тасралтгүй нэгээс дээш жил ажиллаж байгаа
  2. Хөтөлбөрт бүрэн хамрагдах, ажлын цагаа зохицуулах боломжтой байх
  3. Өөрийгөө хөгжүүлэх чин эрмэлзэлтэй байх

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:

 

  • Сонгон шалгаруулалтыг тусгай комисс томилон явуулна. Комиссын бүрэлдэхүүнд ХААН Банкны төлөөлөл болон хөндлөнгийн төлөөлөл багтана.
  • Сонгон шалгаруулалтыг анхан шатны болон эцсийн шатны сонгон шалгаруулалт гэсэн хоёр шатлалаар зохион байгуулна.
  • Шалгарсан 120 оролцогчийн нэрсийг 2021 оны 4-р сарын 20-нд ХААН Банкны www.khanbank.com вэбсайт, албан ёсны сошиал сувгууд болон өдөр тутмын сонинуудаар мэдээлнэ. 
  • Зөвхөн шалгарсан оролцогчидтой ХААН Банк Сангаас холбоо барина. 

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Өргөдлийн хүсэлтийг 2021 оны 4-р сарын 08-ны өдрийн 18:00 цаг хүртэл цахимаар болон цаасаар хүлээн авна.

  • Цахимаар бүртгүүлэх бол ЭНД дарж анкет бөглөх боломжтой.
  • Цаасан анкет бөглөх бол ЭНД дарж анкетыг татан авч бөглөөд дараах байршилд хүргэн өгнө.
  • УБ хотод, ХУД, Наадам центрийн баруун талд, ХААН Банк Цамхагийн 1-р давхарт ресепшинд хүлээлгэн өгөх
  • Орон нутагт, өөрт ойр байрлах ХААН Банкны салбар, тооцооны төвд хүлээлгэн өгөх

Жич: Хугацаа хоцроож ирүүлсэн материалыг хүлээн авахгүйг анхаарна уу.

 

ХӨТӨЛБӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

  • 2021.04.21-нд хөтөлбөр эхэлж, танилцуулга хичээлүүд орно.
  • 2021.05.03-07.09 хүртэл 10 долоо хоногийн турш оролцогч өөрийн сонгосон 2 төрлийн сургалтад цахимаар болон танхимаар хосолсон хэлбэрээр суралцана.
  • 2021.08.15-нд хөтөлбөрийн шилдэг 40 оролцогч шалгарч, дотоодын тэтгэлэгийн эрх гардан авна.

 

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй удирдамжтай ЭНД дарж танилцаарай.

Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ХААН Банкны лавлах 1800-1917 (энгийн утасны тарифаар) болон www.khanbank.com вэбсайт болон ХААН Банкны сошиал хуудаснаас авах боломжтой.

Нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top