“Хар алт"-ны ханш ГУРАВ ДАХИН өсчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 03 сарын 08

Дэлхий дахинаа “Ковид-19” цар тахал дэгдэж, хүн амын хөдөлгөөн буурснаар эдийн засгийн идэвхжил хумигдаж тэр хэрээр шатахууны хэрэглээ буурч зах зээлд эрэлт багасч үнэ буусан. Зах зээлийн жамыг дагаж манай улсад нийлүүлэгддэг шатахууны үнэ ч буурч иргэд хэсэгтээ л үнийн өсөлтөөс төсвөө хэмнэж чадсан.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Brent маркийн газрын тосны үнэ сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн бага түвшин буюу 20 ам.долларт хүрч байсан бол өнөөдрийн байдлаар 1 баррель нь 69 ам.долларт хүрч гурав дахин нэмэгдээд байна. Үнэ өсч буй шалтгаан нь дэлхий даяар ковидын эсрэг вакцинжуулалт хийгдэж, улс орнуудад хорио цээрийн дэглэм суларч, эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнтэй холбоотой. Үүнээс гадна газрын тос нийлүүлэгч орнуудын холбоо ОПЕК+ болон Саудын араб олборлолтоо хязгаарлаж, АНУ-ын ам.долларын ханш суларсан зэрэг нь үнэ өсөх шалтгаан болжээ.

Гэхдээ шижээчдийн тооцооллоор 2021 онд 1 баррель газрын тосны үнэ дунджаар 45-60 ам.долларын хооронд хэлбэлзэхээр байна.   

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(66.181.161.32) 2021 оны 03 сарын 08

ГАРЧИГ ХАРААД НҮҮРСНИИ ҮНЭ ӨСЧЭЭ ГЭЖ БАЯРЛСАН ЧИНЬ НЕФТ ГЭНҮҮ ? МОНГОЛЧУУД БИД АМИН ЗУУЛГА БОЛСОН НҮҮРСЭЭ ХАР АЛТ ГЭДЭГ МЭДЭЖ АВ

0  |  0
Нямбуу(124.158.84.134) 2021 оны 03 сарын 08

Би сэтгэгдэл бичихдээ хуульзөрчсөн, ёс суртахууны зөрчил гаргаагүй. Иймд тэнэглэхээ зогсоож, өмнөх 2 сэтгэгдлийг гаргаач

0  |  1
Мэддэггүйд эрээн цоо(124.158.84.134) 2021 оны 03 сарын 08

Газрын тос нүүрс 2-оо ялгадаг болчих. сэтгэгдэл бичсэнийг гаргахгүй юм бол Зиндаа минь наад алдатай мэдээллээ бүү тавиач.

0  |  1
Нямбуу(124.158.84.134) 2021 оны 03 сарын 08

Эрхэст хар алт гэдэг чинь газрын тосыг хэлдэггүй. Монголоор бичиж сур. Тэгээд чулуун нүүрсний зураг тавьчихаад нефтны тухай ярьдаггүй юм

0  |  1
Top