Монгол Улс жилд 1.5-.1.8 сая тонн шатахуун ОХУ-аас импортлон авдаг. Газрын тосны үнэ өсч буйтай холбоотойгоор манай улсад нийлүүлэгддэг шатахууны үнэ нэмэгдэх төлөвтэй байна. Засгийн газрын зүгээс шатахууны үнийн өсөлтийг татварын хөнгөлөлтөөр тогтоон барих аргыг хэрэглэдэг ч эрэлт тасралтгүй нэмэгдэж, үнэ тогтвортой хадгалагдахгүй бол зах зээлийн хуулийг дагахаас өөр сонголт бидэнд байхгүй. Тиймээс удахгүй ханшийн өсөлт манай улсад тодорхой хэмжээгээр нөлөөлж шатах, тослох материалын үнэ нэмэгдэх нь гарцаагүй. Харин хэдийнээс хэдий хэмжээгээр нэмэгдэх нь одоогоор тодорхой бус байна.
Салбарын шинжээчдийн зүгээс үнийн өсөлтөөс сэргийлэхийн тулд санхүүгийн үүсмэл хэрэгслийг ашиглах, үнэ хямд байх үед урт хугацааны гэрээ, хэлцэл хийх нь чухал гэдгийг онцолдог. Төрөөс үнэд ямар нэгэн зохицуулалт хийхээс илүүтэй зах зээлийн жамаар нь орхих нь зөв гэдэгтэй эдийн засагчид санал нэгддэг. “Голдман сакс” ирэх саруудад газрын тосны үнэ 70 ам.доллар, “JP Morgan”-ийн шинжээч Кристина Малек оны эцэст 100 ам.долларт хүрнэ гэж таамаглажээ.
Сэтгэгдэл ( 4 )
Захиалгаар хуурамч ,шатахуун ,оруулагч ,нар ,бичиж ,байна. Бас ,л мафинууд ,байгааи ,сайн ,тогтоогоорой.
Газрын тосны хэдэн нөхдөа одоо солиочээ.Уул уурхайн яамныхан.Нефт импортлочтой бараг нэг тал болсон улсууд шүү.Үнээ нэмэх шалтгаан байхгүй.Хэрэггүй үзүүлэнгийн хэдэн сайд .
Төр зохицуулж байна гээд татваргүй керосин нафта гэсэн найрка хольц оруулж хольж болно харин үнэ хэвээрээ байлга гэдэг биз дээ? \nАрд түмэнд төр сайн ажиллаж байна үнэ тогтволтой барьж байна хэдэн колонкийн эздийг барьж байна гэдэг байхаа?
Худлаа хуцаарай. Дэлбэрч сөнөөсөй шулаачид