Төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны албан ханш өнөөдрийн байдлаар 2,849.48 байна. Өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк банкуудаас ирүүлсэн саналыг 100% биелүүлж 4.5 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ.
Тодотгоход, нэгдүгээр сарын байдлаарх ханшийн өөрчлөлтийг авч үзэхэд ам.долларын ханш өмнөх сараас 0.27 төгрөгөөр буурчээ. Нэгдүгээр сард Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн оны мөн үеэс 105.4 төгрөг буюу 3.8 хувиар нэмэгдэж, өмнөх сартай харьцуулахад 0.27 төгрөг буюу 0.01 хувиар нэмэгдэж, өмнөх улирлаас 0.13 хувиар буурч 2849.82 төгрөг болсон.
Нэгдүгээр сард гадаад валютын нөөц 4.3 тэрбум төгрөг буюу өнгөрсөн сараас 4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 0.14 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Сэтгэгдэл ( 0 )