Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Б.Дуламсүрэн, Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир нар мэдээлэл хийж байна.
Цасан болон шороон шуурганы улмаас есөн аймагт 540 иргэн сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл Онцгой байдлын газарт ирүүлсний дагуу эрэн хайх, аврах ажиллагаа явуулжээ.
Хамгийн олон иргэн сураггүй болсон нь Дундговь аймаг бөгөөд тус аймагт нийт 455 иргэн сураггүй болсноос 387 иргэнийг эсэн мэнд олсон байна. Өнөөдрийн байдлаар тус аймгийн харьяат 68 иргэнийг хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Дээрх аюулт үзэгдлийн улмаас Архангай аймгийн Өгийн нуур суманд таван настай хүүхэд эндсэн бол Дундговь аймагт таван хүн нас баржээ.
Сэтгэгдэл ( 0 )