Японы виртуал хөрөнгийн салбарын туршлагаас судлав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 16

Монгол Улсад виртуал хөрөнгөтэй, холбоотой хууль, эрх зүйн тогтолцоог бий болгох ажлын хүрээнд Санхүүгийн мэдээллийн албанаас “Bиртуал хөрөнгийн үйлчилгээ ба Япон Улсын туршлага” сэдэвт сургалтыг энэ сарын 9-нд зохион байгуулсан байна. Дэлхийн банк, Япон Улсын Санхүүгийн үйлчилгээний газартай хамтран явуулсан энэ удаагийн сургалтад Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Санхүүгийн зохицуулах хороо, хууль хяналтын байгууллагуудын холбогдох албан хаагчид хамрагджээ.

Япон Улсын виртуал хөрөнгийн үйлчилгээний салбар нь бусад улс орнуудтай харьцуулахад 2014 оноос хойш эрчимтэйгээр хөгжиж эхэлсэн. Одоогийн байдлаар 3.5 сая зах зээлийн идэвхтэй оролцогчидтой томоохон салбар бөгөөд Санхүүгийн үйлчилгээний газар нь зохицуулалт тавьж, хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг аж. Тус байгууллагаас сургалтын үеэр сайн туршлага, эрх зүйн орчин, хяналт шалгалтыг хэрхэн хэрэгжүүлэх аргачлал, олон улсын шаардлагуудын талаар нээлттэй хэлэлцэж мэдээ, мэдээлэл өгсөн байна.

Сургалтад оролцогчид олон улсын тэргүүний туршлагаас суралцахын зэрэгцээ Дэлхийн банкны мэргэжилтнүүдтэй цаг үеийн асуудлаар буюу виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээний талаар санал солилцож, туршлага судалжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top