Банкуудад 3 сая ам.доллар худалдлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 18

Өнөөдөр /2021.03.18/  гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас ирүүлсэн саналыг 100% биелүүлж 3 сая ам.долларыг нийлүүлжээ. Своп, форвард арилжаанд банкууд санал ирүүлээгүй аж.

Өмнөх буюу 16-ны өдрийн дуудлага худалдаагаар Монголбанк ирүүлсэн саналыг 100% биелүүлж 24  сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн юм. Монголбанкны албан ханшаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2,849.90  төгрөг байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top