Өнөөдөр 19.5 сая ам.доллар нийлүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 23

​​​​​​Өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк банкуудаас  ирүүлсэн саналыг 100% биелүүлж 19.5 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ. Своп, форвард арилжаанд  банкууд санал ирүүлээгүй аж.

Өмнөх буюу 18-ны өдрийн дуудлага худалдаагаар Монголбанк ирүүлсэн саналыг 100% биелүүлж 3 сая ам.доллар нийлүүлсэн юм. Төгрөгийн ам.доллартой харьцах албан ханш өнөөдөр 2849.73 байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top