Khan Bank аппликэйшн: Цэгцтэй бас Шуурхай

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 25

Хэрхэн яаж ковидын эрсдэлээс ангид байх вэ? Энэ асуултын хариулт нь банк санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын хувьд ДИЖИТАЛ ҮЙЛЧИЛГЭЭ-ний оновчтой хөгжүүлэлт болоод байна.

Дэлхийн тэргүүлэгч эдийн засгуудтай улс орнуудын банкууд дижитал шилжилтээ эрчимжүүлж, харилцагчдадаа санхүүгийн үйлчилгээг улам бүр ШУУРХАЙ бөгөөд ЭРСДЭЛГҮЙ хүргэж буй талаар мэдээллүүд цөөнгүй гарч байгаа.

Дижитал хувьслын тэргүүлэх зорилго нь хэрэглэгч, үйлчлүүлэгч төвтэй бодлогыг баримтлахад чиглэх ёстойг дэлхийн улс орнууд цар тахлын энэ хүнд үед улам бүр ойлгож авч буй билээ.

Тэгвэл ХААН Банкны сүүлд танилцуулсан Интернэт банк, Khan Bank аппликэйшний шинэчлэлт харилцагч танд банкны олон төрлийн үйлчилгээг ЭРСДЭЛГҮЙ, ШУУРХАЙ авах  боломжийг олгож байна. Харилцагч та санхүүгээ удирдахад чухал шаардлагатай олон төрлийн үйлчилгээг банкны салбарт очилгүйгээр,  гар утсаараа дамжуулан авах нөхцлийг улам сайжруулж, нэмэгдүүлсэн нь Интернэт банк, Khan Bank аппликэйшний шинэчлэлтийн давуу тал юм.

 

       Харилцагч таныг хүлээж буй ШИНЭЧЛЭЛҮҮД

 

Эрхэм харилцагч та  smarturl.it/KhanBankapp холбоосоор аппликэйшнээ шинэчлэн татсанаар санхүүгээ цэгцтэй удирдах олон боломжийг гар утсандаа багтаалаа гэсэн үг.

Өмнө нь интернэт банк, мобайл банк үйлчилгээнд бүртгүүлэхийн тулд зайлшгүй салбарт очих буюу вэбээр ханддаг байсан. Тэгвэл одоо энэ бүгдийг үзэмж, харагдац талаасаа ч үйлчилгээний далайц талаасаа ч улам сайжирсан Khan Bank аппликэйшний тусламжтайгаар шийдэх боломжтой болжээ.

Харилцагч танд 7 хоног бүрийн даваа гарагт ч юм уу, эсвэл баасан гарагт тогтмол давтамжтай хийдэг гүйлгээнүүд хэрэглэгч танд байгаа биз ээ. Ер нь тогтмол давтамжтай хийдэг гүйлгээнүүд хэн хүнд л байдаг шүү дээ. Тэгвэл Khan bank шинэчилсэн аппликэйшнд “Давтамжтай гүйлгээ” гэсэн сонголт байгаа. Та энэ хэсэгт дарснаар өөрийн тогтмол давтамжтай хийдэг гүйлгээгээ нэг удаагийн үйлдлээр хялбаршуулан шийдэх боломжтой.

Мөн шинэчилсэн  аппликэйшнд нэвтэрснээр өөрийн данс хооронд гүйлгээ хийхэд нууц үг шаардагдахгүй болсон байна.

Шинэчилсэн аппликэйшнаар Гаалийн төлбөр, татвар төлөхөд хялбар болсныг мөн тодотгоё. Төрийн үйлчилгээг гэрээсээ, гар утсаараа түргэн шуурхай авч, төлбөр тооцоог найдвартай, шуурхай аргаар шийдэх боломжууд цаашид улам нэмэгдэх юм.

Бусдаас мөнгө хүлээж авах, нэхэмжлэх, төлбөр хуваан төлөх үйлчилгээний хялбар шийдлийг мөн шинэчилсэн аппликэйшн танд олгож байна.

Санхүүгээ удирдахын тулд орлого, зарлагадаа тогтмол хяналт тавих нь чухал байдаг. Тэгвэл харилцагч та шинэчилсэн аппликэйшний  баруун доод талын "Бусад” цэс рүү орж Дансны үйлчилгээ хэсгээр хандан өөрийн дансыг сонгож хуулгаа 3,3 сараар тасалж шалгах боломжтой аж.

Мөн өөрийн гар утсандаа гүйлгээний мэдээллээ авахыг хүсвэл аппликэйшнээрээ нэвтрэн Бусад -Цахим банк цэсээр хандан Ухаалаг мэдээ үйлчилгээний тохиргоо хийх боломжтой зэрэг харилцагч таны цаг завыг хэмнэсэн, эрсдэлээс хамгаалсан олон хэрэгтэй үйлчилгээг та авах боломжтой.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top