Туркийн султан Сулейманы тухай өгүүлэх “Аугаа зуун” сериалын гол дүрийн бүсгүйчүүд болох Мерьем Узерли, Нур Феттахоглу болон бусад жүжигчид амьдрал дээр хэн бэ, хэрхэн харагддаг бол?
Мерьем Узерли
Турк-герман хольцтой жүжигчин бүсгүй султан Сулейманы эхнэр Хюрремийн дүрээр алдар нэр нь өндөрт гарсан. Зураг авалт дуусаагүй байхад найз залуу нь хаяж, ганц бие ээж болж байсан тэрбээр “Аугаа зуун”-ы дараа имижээ эрс өөрчилж, турж, үсээ өөр, өөр өнгөөр будаж, уруулаа томсгосон. Мерьем мөн шинэ хайр дурлалтай учирч, нууцлаг америк эрд охин төрүүлж өгчээ.
Нур Феттахоглу
Нур Феттахоглу хувцасны дизайнер мэргэжилтэй. Зураг авалтын дараа тэрбээр үсний өнгөө өөрчилжээ. Түүний эхний гэрлэлт бүтэлгүйтсэн бол дараагийн нөхөр, бизнесмен Левента Везироглугаасаа салаад эргэн нийлжээ.
Одоо тэд гэрлэлтээ батлуулах гэж яарахгүй байгаа бөгөөд нэг охинтой.
Пелин Карахан
Хюрремийн охин Михримах нь олны хайр хүндэтгэлийг хүлээсэн дүр. Пелин зураг авалтын дараа үс засалтаа өөрчилж, амьдралдаа ч олон шинэчлэл хийжээ. Тэрбээр одоо сериалуудад тоглосоор байгаа ч гэр бүлээ хамгийн чухалд тавьдаг аж.
Анхны нөхрөөсөө салсан тэрбээр бизнесмен эртэй гэр бүл болж, хоёр хүү төрүүлжээ.
Сельма Эргеч
Султан Сулейманы дүү Хадижегийн дүр түүнд хамгийн их алдар нэрийг авчирсан. Жүжигчин бүсгүй цагаан хоолтон гэнэ. Өндөр, гоолиг Сельма моделиор амжилтад хүрэх байсан ч анагаахын сургууль төгсжээ.
Тэр одоо рекламд байнга тоголдог. Урт хүрэн үсэндээ үнэнч үлдсэн Сельма зөвхөн кинонд тоглохдоо л үсээ өөрчилдөг. Бүсгүй нөхөр болон Майя хэмээх охинтойгоо хамт амьдардаг.
Мерве Болугур
Мерве модель бас дизайнер. Хэд хэдэн гоо сайхны брэндийн нүүр царай болсон тэрбээр амжилттай яваа эмэгтэйчүүдийн нэг юм. Харин хувийн амьдрал нь тийм ч дардан биш аж.
Туркийн алдартай залуусын нэг Мурат Далкылычтэй гэрлэсэн ч тэдний амьдрал хоёр жил л үргэлжилжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Гоё