Өнөөдөр банкуудад 9.4 сая ам.доллар ялгаатай ханшаар нийлүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 25

Өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк банкуудад 9.4 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлжээ. Банкуудаас 10.4 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн  аж. Своп, форвард арилжаанд банкууд санал ирүүлээгүй аж.

Сануулахад, өмнөх буюу 23-ны өдрийн дуудлага худалдаагаар Монголбанк ирүүлсэн саналыг 100% биелүүлж 19.5 сая ам.долларыг ялгаатай ханшаар банкуудад нийлүүлсэн юм. Өнөөдөр Төв банкны албан ханшийг харахад төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2849.86 байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top