НҮБ тусламжийн хүрээгээ өргөтгөнө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 26

ҮСХ-ны дарга Б.Батдаваа “НҮБ-аас 2017-2021 онд Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн хэрэгжилтийг хянах Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын хамтарсан удирдах хорооны 4 дүгээр цахим хуралд  оролцлоо. 

“НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” нь ТХЗ болон Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д тусгасан зорилтуудыг хангахад хувь нэмэр оруулах зорилготой баримт бичиг юм. 

Хурлаар “НҮБ-аас Монгол Улсад 2017-2021 онд үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн ерөнхий үр дүнг НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра танилцуулсан.

Үргэлжлүүлэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгч нар Хөгжлийн тусламжийн хүрээнд Байгалийн нөөцийн  өсөлт, тогтвортой менежментийг дэмжих, Нийгмийн хамгааллыг сайжруулах, чанартай, тэгш нийгмийн үйлчилгээг дэлгэрүүлэх, Олон нийтийн дуу хоолой, тайлагнах зарчмыг бэхжүүлэх гэсэн 3 чиглэлийн үр дүнг тус тус танилцуулсан юм. 

Үр дүнгийн хэрэгжилт болон цаашдын ажлын талаар Удирдах зөвлөлийн гишүүд санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Хөгжлийн тусламжийн хүрээ баримт бичигт зааснаар хөтөлбөрийн хараат бус үнэлгээг 2021 онд хийх ёстой бөгөөд энэхүү үнэлгээний багт ҮСХ-ноос нэг мэргэжилтэн орж ажиллахаар боллоо. 

НҮБ-ын хөгжлийн системийн шинэчлэлийн хүрээнд улс орнуудад үзүүлэх тусламжийн хүрээг өргөжүүлж, “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” (НҮБТХХАХ) болгон өөрчлөх ажил хийгдэж байна. 

Дээрх үнэлгээ нь дараагийн хамтын ажиллагааны хүрээ болох “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ” (НҮБТХХАХ)-г боловсруулах суурь болох бөгөөд энэхүү баримт бичиг нь НҮБ-аас  Монгол Улстай 2023-2027 онд хамтран хэрэгжүүлэх ажлын чиг, зураглал болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top