Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан болжээ. Хуралдаанаар даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 аж ахуйн нэгжид, банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг аж ахуйн нэгжид, 8 хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах мөн зургаан аж ахуйн нэгж, хоёр иргэнд үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэжээ.
Харин хоёр иргэнд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ. Хяналт шалгалт, зохицуулалтын газраас нэг компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээх, нэг аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, үнэт цаасны зах зээлд дилер, андеррайтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, даатгалын төлөөлөгчдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 3 компанийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, 2 аж ахуйн нэгжийн үнэт цаасыг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлээс хасахаар шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )