Хятадын дөрвөн их сонгодог зохилын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ГАО ТАЙВЭЙ ГУРВАН ХЭСЭГ ЦЭРЭГ МОРДУУЛАХ
ХҮ ЯНЬЖУО ОЛОН МОРЬ ХОЛБОХ АРГА БОЛОВСРУУЛАХ
Өгүүлэх нь: Гао Тайвэй, Хү Яньжуогаас ийн асууруун: - Мэргэн дүүжанжин чиний саяын хэлсэн хоёр жанжин, нэмж үл авах аваасболохгүй хэмээсэн нь, тэдгээр хоёр жанжин чухам хэн хэмээдэг? Одоотүргэн хэлж залан авчирч, бид их хэргийг гүйцэтгэвээс зохимуй хэмээсэндХү Яньжуо өгүүлрүүн: - Эрхэм Гао Тайвэй лаоеэ, өчүүхэн миний санаандЧэньжоу хотод суух Хань овогт нэр Тао хэмээх ийм нэгэн хүмүүн буй.Тэр нь бага цагаас Дунжин хотын харъяат хүн тул бичиг шалгаж байгаадэдүгээ Чэньжоу хотод очиж цэргийн эрдэм сургуулийг тэгш сурсан хүнтул түүний хүч тэнхэл нь маш их бөгөөд басхүү нарийн шид бүтээсэн хүн.Гартаа барих нь чавганы модоор хийсэн урт жад, басхүү хурц жад сэлэм хосхосоор хэрэглэмүй. Тиймийн тул түүнийг авчирч тэргүүн жанжин болгож,урьдаар нэг хэсэгт илгээе. Үүний цол нь “Зүйл зүйлийн шидэт”хэмээмүй.Бас нэгэн нь Инжоугийн хүн. Бага цагаас Дунжин хотоос гарч Инжоудочиж цэргийн эрдэм шалгаж, маш нарийн онц хэтэрхий нисэх жигүүртэнмэт шидтэй хүн. Цол нь “Тэнгэрийн наран саран мэт жанжин” хэмээмүй. Нэр нь Пэн Чи хэмээдэг. Үүний хэрэглэх багаж нь гурван салаатай их жадбаримуй.
Үүнийг авчирч цэргийн тэргүүн дэслэх жанжин болгож яваваас бид Ляншанийг эвдэх нь лав хэмээсэнд Гао Тайвэй энэ үгийг сонсоод машбаярлан, ийн өгүүлрүүн: - Эдүгээ манай Дунжингийн харъяат ийм хоёр ихжанжин байх нь одоо Ляншанийг унтраах цаг үнэхээр болж. Би нэгэн бичигбичиж бичгийн эрхэн сайдад илгээгтүн. Даруй гавшгайлан хүн илгээж өдөршөнөгүй довтолгож Чэньжоу, Инжоу хоёр хот анги бүр харъяат хотын хоёрФүд элч бичиг яаравчлан явуулж даруй дуудуулж авчруулбаас болох билээхэмээн даруй бичиг бичиж, эрхэн бичгийн сайдад мэдүүлж явуулав. Тэндээсудсангүй тав хоногийн дотор довтлон явж авчраад, эдүгээ Гао Тайвэйдучруулсанд, Гао Тайвэй өгүүлрүүн: - Мөнөөхөн энэ Хань, Пэн хоёр овгийнжанжин нар ирсэн тул цэргийн тоо тоолж, сургуулийг сургаж үзмүй хэмээнолон цэргээ хэнгэрэг дэлдэн харанга цохиж, Дунжинээс гарч, хэрмийнгадна цэргийн сургууль хийж, басхүү цэргээ тоолвоос морьтой цэрэг бүгдтаван мянга, явган цэрэг нэг түм.
Үүнд Гао Тайвэй өгүүлрүүн: - Энэ цэрэгбас цөөхөн тул Чэньжоу, Инжоу хоёр бас тус бүр гурав гурван мянган цэрэгдайчлан авчирч туслан илгээмүй. Эдүгээ Хань, Пэн хоёр овгийн жанжинхурдан явж хоёр хотын цэргийг авчрагтун хэмээсэнд Хү Яньжуо өгүүлрүүн:- Гао Тай лаоеэ, цэрэг дайчлах нь улсын цэрэг хичнээн бум түм боловч, буй гагцхүү барих жад сэлэм, буу зэвсэг, хуяг дуулга, уналга морь, хүнс хэрэглэлмаш үлэмж орох тул, тийм олон цэргээр юу хиймүй хэмээсэнд Гао Тайвэйөгүүлрүүн: - Эдүгээ манай Сүн улсын их хааны санд бэлтгэсэн цэргийнзэвсэг, хуяг дуулга, нум сум цөм буй. Хичнээн болбоос авч хэрэглэж болмуйхэмээсэнд Хү Яньжуо өгүүлрүүн: - Ху Тай лаоеэ, энэ нь үлгэрлэвээс “Олонөчүүхэн шуламсыг арга бэлгийн галаар үүрийг түймэрдэж шуламсыгсөнөөх”хэмээсэн лүгээ адил.Тиймийн тул Ляншаний урвасан хулгай нартяахин тийм их шид сурсан эрс байх билээ. Бидний дөрвөн хүн, одоо байгаахэдэн мянган цэргээ дагуулан очиж, Ляншанийг эвдэн ууланд гал тавьжүр үндсийг арилгаваас болох буй за.Үүнд яахин улсын их цэрэг хөдөлгөмүйхэмээсэнд Гао Тайвюэй сая Хү Яньжуогийн үгийг дагаж, “Тийм бөгөөсхааны санд очиж цэргийн зэвсэг ба хуяг дуулга зэргээ тоон ёсоор очижавагтун хэмээсэнд Ху Янжуо цэрэгээ дагуулан очиж сангаас гурван мянганцэргийн зэвсэг ба их бага буу, жад сэлэм, хуяг дуулгыг бүрэн сайн шилдэгхурцыг сонгон авч ирээд, хэрмээс гарч цэргийн сургуулиа үзэж маш сайнаартэгшлэн засаж, Лян Шаньд мордох өдрөө хүлээв.
Гао Тайвэй цэргийн жагсаалд ирж үзвээс үнэхээр, их цэргийнжагсаал сүр нь маш их. Үүнд баярлан даруй хаанд айлтгаж морь таван зуу,цэргийн хүнс зэргийг сангийн жургаанаас гаргуулж үйлдэх, жургаанаасцэргийн дарцаг зэргийг цөм шинэхэн засуулаад бас бичгийн сайдын зэрэголон ихэс ноёд цуглуулан цэргийн хэрэмд очиж, бүгд цэргийг тоолвооснэг түм таван мянга, үүнд тэдгээр цугласан сайд зөвлөрүүн: - Одоо манайДунжингийн зөвхөн цэрэг нэг түм таван мянга болж. Энэ нь Ляншанийцэргийн тооноос хэтрэх боловч, урвасан хулгай нар жар гаруй тул нэгэрд нэг нэг мянган цэрэг тохируулан илгээвээс зохимуй. Тиймийн тул РуНинжоу, Чэньжоу, Нинжоу энэ гурван хотын цэргийг дайчилж хавсрууланилгээе хэмээн зөвлөөд Ру Нинжоугийг харъяат Ху Янжуо, Чэньжоугийнхаръяат ХанТао, Нинжоугийн харъяат Пэн Чи нарын гурван жанжныгдуудаж ийн тушаав. “Эдүгээ та гурав яаравчлан явж, тус тусын хотдоо очиж,өөр өөрийн цэргийг нэг бүр хотоос нэг нэг мянгыг дайчилж авчрагтун. Энэучирт бичгийн эрхэн сайдаас харъяат хотын Зифүд цэрэг дайчилж тамгатайбичиг хүлээн авч өдөр шөнөгүй явагтун хэмээсэнд тэр гурван жанжин “За”хэмээн хүлээж, тамгатай бичгээ авч Ру Нинжоугийн зэрэг гурван хотын зүгмордов. Үүнд Хү Яньжуо замдаа тэр хоёр жанжиндаа өгүүлрүүн: - Эдүгээ бидманай Ру Нинжоуд бүгд нийлж хамтаар Дунжинд ирвээс зохих тул, та хоёргавшгайлан авч ирэгтүн”хэмээгээд тус тус зам салж явав.
Дунжинд үлдсэнцэргийг Гао Тайвэй захирч, цэргийн сургууль хийж, тэр гурвыг хүлээв.Тэдгээр цугларсан ноён нь өөр өөрийн яамандаа харьж Дунжингийн цэргийгмагтав. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь: Гао Тайвэй Дунжин хотын цэргийг РуНинжоуд хүргэж, бүгдээр тэндээс мордож Лян Шаньд очигтун хэмээгээдалбаны бичиг бариулан, Дунжин цэргийг хоёр түшмэлээр захируулан РуНинжоу хотод ирэв. Үүнд Ху Янжуо харъяат хотын цэргийг бүртгэж, бүгд түмэн найман мянган цэргийг тоолон жагсааж, даруй Ру Нинжоугаас цэргээгурван анги таслан хувааж, тэргүүнд Хань Тао, дундад Хү Яньжуо, сүүлд ПэнЧи нарын гурван хүн цэрэг хуваан авч, харъяат хотоос гарав.Тэр хотын хүннь цэргийн морины тоосонд дарагдаж бие биеэ харах аргагүй, дээш үзвээстэнгэрийн гэгээ нь хав хар, нар нь шав шар болж, үнэхээр тэнгэр газар хөдлөхадил сүрхий хэнгэрэг харанга дэлдэж гарав.
Үүнд цэргийн сүр нь чухамхүүтэнгэрийн хувилгаан цэрэг дэлхийд бууж ирсэн адил болжихуй. Энэ гурванхэсэг цэрэг Ру Нинжоугаас гарч Ляншаний зүг ирсэн мэдээг ЛяншанийЧаогай, Сүн Жян, Ү Шюэжү, Гүн Сүньшэн нарын зэрэг олон жанжин цөмурьд сонссон тул хэзээ ирэхийг хүлээж байсан ажгуу. Нэг өдөр Чай Жиньахаа Гао Танжоугаас олж авчраад биеийг сувилж дээрдүүлэн засаж, хуримбэлтгэн найр тавьж байтал, нэг цэргийн хүн ирж ийн мэдүүлрүүн: - ЭдүгээДунжин хотын цэрэг хүрч ирэв. Энэ цэрэг гурван хэсэг бүхий баймуй.Тэргүүн нь Хань Тао, дундад нь Хү Яньжуо, сүүл нь Пэн Чи, тус бүр хэдэнмянган цэрэгтэй хэмээн мэдүүлсэнд Чаогай, Сүн Жян арван дөрвөн хүнэдүгээ энэ цэргийг яахин байлдах явдлыг бид одоо үл хэлэлцвээс болохгүйхэмээн Журмын танхимд сууж хэлэлцэв. Үүнд Ү Шюэжү өгүүлрүүн: - Бисонсвоос энэ Дунжингийн цэргийн дотор гагцхүү Ху овгийн Яньжуо хэмээххүн маш хэцүү. Түүний дээд эцэг өвгөдөөс авч цэргийн эрдэм боловсорсонбаатар шидтэн бөлгөө. Эдүгээ түүний хөвгүүн Хү Яньжуо нар салхийгүзсэнгүй, бичиг цэргийн эрдэм боловсруулж маш их шид бясалгасан гэнэм.Тиймийн тул гэнэт орж үл болмуй. Бусад хоёр жанжны нэр сонссон боловчэрдэм чадлыг сонсоогүй тул мөн хичээх хэрэгтэй хэмээсэнд Ли Күй завсраасөгүүлрүүн: - Би очиж тэр Хү Яньжуог амьдаар барих хэмээсэнд Сүн Жянөгүүлрүүн: - Чи бүү галзуурагтун хэмээсэнд Ли Күй дув дуугүй суув.
Тэндээс Сүн Жян олон жанжнаа цуглуулан ийн тушаав.“Тэргүүнжагсаалд Ирвэсийн толгойт Линь Чүн, хоёрдугаарт Жүнли, Гуо Хуа Рүн,гуравдугаарт И Жан Чин, Ху Саньнян, тавдугаар Сүнь Ли нарын зэрэг тавананги жагсаж явав.Түүний хойноос Сүн Жян өөрийн бие дааж нэг жагсаалболж ирэв.Зүүн талд Жү Түн, Лэй Хэн,Мү Хүн,Хуан Синь, Люй Фан. Баруунталд Ян Сюн, Ши Сю,Оүпэн, Ма Линь, Гуо Шэн нар, усан жагсаалд Лизюнь,Жан Хэн, Жан Шүнь, Руань Сяо Ү, Руань Сяоци, Руань Сяо Эр нар онгоцбэлтгэж угтан байгтун хэмээн тус тус тушаав. Ши Чянь, Ян Линь хоёрявган цэрэг авч нууц газрыг харгалзан бүгж байгтун хэмээн тушаасанд Чинь Мин нэг хэсэг цэргээ авч, хуурай газар очиж жагсаал байгуулав.
Тэрцаг өвөл боловч нар дулаан тул Дунжингийн цэрэг яг уулын хажууд хүрчирээд цэргийн хүрээлэн байгуулж нэг шөнө хоноод маргааш нь жагсаалжагсаж цэргээ авч байлдахаар Чинь Мингийн зүг очсонд Чинь Мин мөнцэргээ аваад хоёр этгээд зогсож, Хань Тао ийн хараан өгүүлрүүн: - Өчүүхэнурвасан хулгай чи эдүгээ тэнгэрийн цэрэг ирэхэд буруугаа хүлээхгүй, басхүүбайлдах гэх буюу. Би чиний энэ Лян Шань уулын урвасан хулгайг амьдаарбарьж Дунжинд аваачиж, алах цавчих тэргүүтнээр ял хүлээлгэх тул чи бас аймшиггүй эсэргүүцмүй. Би нь энэ уулыг чинь буулгаж тэгш газарболгоод, цэргийг чинь алж цусан далай болгох эрлэг мэт эцэг бөлгөө хэмээнхараасанд Чинь Мин маш уур нь хүрч үг дуугүй шууд дайран ирж байлдсандХань Таогийн хүчин чадал бага тул маш бачимдан бүхүйд, Хү Яньжуотүүнийг мэдэж, Хань Таог хамгаалах хэмээн ирэв. Үүнд хоёр жанжин цэргээхурааж хойш жагсаалдаа буцав. Тэндээс Линь Чүн, Хү Яньжуо байлдан,дөчин хэдэн удаа зөрөлдсөн боловч хэн хэнээ дийлэхгүй, энэ хоёр чадалтэнцжүхүй. Барьсан жад сэлэм нь цөм би биеэ хариулан чадмуй. Тиймийнтул үүнийг Хуа Рүн үзээд даруй Линь Чүнийг хамгаалах хэмээн орж ирсэнд,Линь Чүн цэргээ хойш хурааж зайлав.
Үүнд Хү Яньжуо мөн цэргээ хураагаадхойш буцтал, Пэн Чи довтлон ирж Хуа Рүнг хараан өгүүлрүүн: - Өчүүхэнхулгана мэт урвасан хулгай чи аймшиггүй над лугаа байлдах буюу? хэмээнбарьсан сэлмээ авч орон ирэхүйд Хуа Рүн түүний барьсан сэлмийг үзвээсгурван үзүүртэй, дөрвөн нүхтэй, найман гархитай, хоёр иртэй. Унасан морьнь нэгэн өдөр таван мянган газар явах шарга морь унажухуй. Үүнд Хуа Рүндаруй давшин ирж хэдэн удаа байлдаж байтал, Хү Яньжуо довтлон иржхавсран байлдав. Үүнд Хуа Рүн ганцаардаж байхад Ляншаний тавдугааржагсаалын И Жан Чин, Ху Саньнян хоёр шууд дайран ирж Хуа Рүнд: - ХуаРүн чи баахан амарч байгтун. Би энэ хулгайг амьдаар барьж авахыг үзэгтүнхэмээсэнд Хуа Рүн цэргээ хураан баруун этгээд зүг явав. Тэндээс И ЖанЧин давшин орж ирээд Пэн Чи лугаа тав зургаан удаа зөрөөлдөж байсандИ Жан Чин муу увдисын уур гаргаж, нэг хонхор газар толь байгуулсан адилгэрэл тусгасанд, үүнийг Пэн Чи үзэж уур нь хүрч И Жан Чинг эрхгүй барьжалах хэмээн үхтэл байлдсанд И Жан Чин хуурмагаар зугтан явахуйд Пэн Читүүний хойноос хөөн очсонд И Жан Чин даруй өөрөөс увдисын есөн дэгээтулаан утсыг гаргаж дээгүүр нисгэсэнд Пэн Чи г даруй дэгээдэн мориноосбуулгав. Тэндээс Сүнь Ли цэргээ дагуулан ирж Пэн Чи г барьж авав.
Үүнд ИЖан Чин бас гэдрэг эргэж Хү Яньжуо лугаа байлдах хэмээн буцав. Энэ ПэнЧи г баригдсаныг Хү Яньжуо үзээд маш их цочиж тэнгэрт залбиран байтал,И Жан Чин даруй хүрч ирсэнд Ху Янжуогийн дотор нь даруй нэг ус балгахадил барих хэмээн угтан байлдав. Үүнд Хү Яньжуо И Жан Чин хоёр арванхэдэн удаа зөрөлдсөнд Хү Яньжуо дотроо сэтгэрүүн: - Энэ муу зальхай эмнад лугаа арван хэдэн удаа байлдав. Үүнийг үзвээс тийм амар эм бус хэмээнбарьсан хоёр төмөр ташуураа барьж И Жан Чингийн толгойн тус цавчиххэмээсэнд, И Жан Чин түүнээс баахан бэрхшээж, өөрийн жагсаалын зүгдутаан ирэв. Үүнд Хү Яньжуо хойноос хөөж явтал, Сүнь Ли үзээд Хү Яньжуолугаа зам тосож байлдав. Энэ хоёрын байлдсан нь үнэхээр гайхамшиг. ХүЯньжуогийн ташуур нь эрдэнэ төгссөн маш хэцүү тул Сүнь Лигийн толгойнтус занчих хэмээсэнд Сүнь Ли мөн эрдэнийн сэлэмтэй тул, түүний нэгташуурыг хариулан цохисонд үүлэнд орж үгүй болов. Үүнд Хү Яньжуо машбачимдан нэг ташуурыг барьж нэлээд хэдэн удаа зөрөлдсөнд тэр хоёрынсэлэм ташуур хоёроос гал дэгдэх мэт болж байв. Үүнд Сүн Жян тэр жагсаал дээр хүрч ирээд үзвээс Хү Яньжуогийн өмссөн хуяг дуулга нь цөм ширмээрүйлдээд алтаар шаруулсан болой. Унасан морь нь хав хар бөгөөд дөрвөнтуурай нь цагаан, барьсан ташуур нь нэгэн эрдэнийн ташуур. Өөрийнжанжин Сүнь Лиг үзвээс мөн хар морь унаж адил хуяг дуулга өмсжүхүй.Үүнд чухам аль нь Сүнь Лиг ялгаж мэдэхгүй байтал, энэ хоёр байлдсаарбүхүйд Хань Тао албаны цэргийг цөм цуглуулж бүрмөснөөр дайран оржирээд самууруулав. Үүнд Сүн Жян маш айж, бүгд арван хэдэн жанжнаахөдөлгөж жагсаалын дотор орж ирээд бас хавсран байлдав.
Тэндээс Хү Яньжуо нуусан цэргээ гаргаж бүрмөсөн үхтэл байлдаххэмээн тэр байлдаанаас гарч жагсаалд ирж дөрвөн зүгийн нууц морьхолбосон цэргээ гаргаж авчраад тэр байлдаанд оруулсанд Сүн Жянүзвээс морь бүр холбоотой, цэрэг бүр бэх бат хуяг дуулгатай, бүхүй бие ньүзэгдэхгүй, гагцхүү нүүрийн төдий гармуй. Үүнд Сүн Жян маш гайхан үзэжбайтал, тэдгээр цэргүүдийн биед сум харвавч онохгүй тул, Сүн Жян аргагүй,маш айж харанга хэнгэргээ дэлдэж, цэрэг жанжнаа хурааж уулын баруунталд жагсаал байгуулан суув. Хү Яньжуо мөн цэргээ хураан авч хориныгазар жагсаал жагсааж суув.
Тэндээс Сүн Жян жагсаал дээр бууж цацарт ороод баригдсан Пэн Чиг авчирч, хүлсэн хүлээсийг тайлж, сандал дээр суулгаж ийн өгүүлрүүн: -Эрхэм мэргэн жанжин таны Пэн хэмээх овгийг эрт сонслоо. Гагцхүү хувьдоройн эрхээр эс учирч, энэ өдөр учирсан нь эрхэм сайн. Эр өчүүхэн бид ньхэдүй Лян Шаньд урвасан боловч, угаас цөм богд эзний боол болсон ард.Гагцхүү журмыг эс хадгалж чадаад тэрслүү, зальхай, дүрсгүйг алж, архидарс ууж, хүнийг хөнөөж, эд юмыг булаан авах ба эмс охидыг дарлан мэхлэхтэргүүтнээр цааз харшлах хэрэг хийсэн учирт, уг нутаг газраас оргон гарчгагцхүү Лян Шань уулын Чаогай хэмээх хүний аясыг дагаж ийнхүү цугларантөрд харшлав. Эдүгээ арга буюу эзэн хааны төрд зүтгэж боол болсон ачийгхариулах хэмээсэн боловч энэ хэрэгт амь алдах болов уу хэмээн санаж, энэмэт байдаг бөлгөө. Тиймийн тул аргагүй тэнгэрийн цэрэг лугаа эсэргүүцэнбайлдав хэмээсэнд Пэн Чи өгүүлрүүн: - Эрхэм Сүн ахыг сонссоор маш удав.
Та нь угаас журамтай, олонд тустай, төрийг хамгаалах дээдсийг халдахгүйхэмээн хүндлэн голд хэлэлцэх тул, би бас таныг эрж учрах хэмээн хэдүйнсанасан хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эдүгээ энд нэгэнт ирсэн тул одооаргагүй болов. Гагцхүү манай Ляншаний тэргүүлэгч Чаогай лугаа очижучрах хэрэгтэй хэмээн ууланд Пэн Чи г хүргүүлээд, эдүгээ Хү Яньжуо, ХаньТао хоёр лугаа яахин байлдах аргыг олон жанжин лугаа зөвлөв. ТэндээсХү Яньжуо мөн Хань Тао лугаа Ляншаний урвасан хулгай нар лугаа яахинарга зааж байлдахыг зөвлөлдөв. Үүнд Хү Яньжуо өгүүлрүүн: - Эдүгээ ХаньТао бид одоо энэ Ляншанийг яахин эвдвээс зохих бөлгөө хэмээсэнд ХаньТао өгүүлрүүн: - Миний санаа болбоос холбоотой морин цэргээ гурвананги хуваан зохиогоод түүний хойно гурван мянган явган цэрэг дагууланочиж нум сумаар харван, жадаар хатгах зэрэг үйлдвээс зохимуй хэмээсэнд Хү Яньжуо: - Энэ арга зөв. Би эдүгээ ийнхүү санасан билээ хэмээн зөвлөөдмаргаш өглөө эрт энэ ёсоор цэргээ бэлтгэж, будаагаа идээд, уулын зүгхэнгэрэг харангаа дэлдэн ирэхээр завдан буй атал, Сүн Жян мөн хуучинёсоор цэрэг жанжнаа таван хэсэг хуваан зохиогоод хоёр тал болгон жагсааж,уулын баруун этгээдээс гарч ирээд Ху Янжуо нар лугаа байлдах хэмээнирсэнд Хү Яньжуогийн жагсаал хөдлөөгүй, гагцхүү харанга хэнгэрэг ихэддэлдэн буу тавьж баймуй. Үүнд Сүн Жян цэргээ хоёр зам хувааж хэрхэн хөдлөвч ер тэр этгээдээс нэг ч хүнгүй учирт маш гайхан байж хоёр талдбүгшсэн цэрэгтээ битүү хэл хүргэж, “Хэвээр хүлээн байгтун”хэмээв.
Тэндээс тэр Хү Яньжуогийн жагсаал хөдөлж, гэнэт хэнгэргээ дэлдэнхолбоотой морио тавьж давшин орж ирэв. Үүнд Сүн Жян үзвээс тэр ХүЯньжуогийн холбоотой морин цэрэг нь маш сүрхий тул даруй “Түргэн нумсумаар харвагтун хэмээсэнд, тэдгээр таван жагсаалын цэрэг нум сумаархарвасанд яахин цааш нэвт байлдан чадмуй. Харин нэн ойр болж хүлцэхаргагүй болмогц, Сүн Жяний таван жагсаалын цэрэг цөм амиа гарахыгбодож зүг зүг дутаан зайлав. Үүнд Сүн Жян маш бачимдан арван хэдэн сайнэрсээ авч дутаасанд, тэдгээр холбоотой морин цэргүүд хэдүйнээ хөөж ирэв.Үүнд Ли Күй, Линь Чүн хоёр ойр байсан тул Сүн Жяний амийг гаргаж авав.Үүнд Сүн Жяний цэрэг маш айж арван зүг дутаасан нь маш их сөнөв. Үүнд Сүн Жян нар усны захад очиж Хуа Рүн нарын хамт онгоцон дээр гарч явсанхойно, тэдгээр холбоотой морин цэргүүд мөн хойноос хөөн ирж, нум сумаархарвах нь хур буусан мэт болсонд Сүн Жян нарын арван хэдэн жанжиннар аргагүй дутаан явж, “Яа Зүй Тан”танхим дээр арайхийн амь гарч. ҮүндСүн Жян олон цэргээ тоолвоос их төлөв нь үхэж үгүй болов.
Гагцхүү сайнэрсээс заяа түшиж хохирсонгүй хэмээн маш баярлан байтал, гэнэт Ши Сю,Ши Чянь, Сүнь Синь, Гү Дасао нар арайхийн амь зугтаж “Яа Зүй Тан”дээрирэв. Үүнд Сүн Жян Ши Сюд өгүүлрүүн: - Эдүгээ бид тэдгээр холбоотойморин цэргийн хөлд үхэх шахахаар үл барам Жүгүйгийн архины пүүс үнсэнтоврог болов. Түүний гадна басхүү бидний цэрэг алагдав хэмээсэнд СүнЖян тэдэнд тус тус нүүр шагнаж сайхан үгээр ятгаж өгүүлсэнд тэдгээр хүнюу хэлэлгүй байв. Үүнд Сүн Жян олон жанжнаа биеийг байцаан үзвээс бүгджанжин цөм бүрэн бүтэн. Гагцхүү шарх олсон нь Линь Чүн, Лэй Хэн, ШиСю, Ли Күй, Сүнь Синь, Хуан Синь нарын зургаан хүн маш их шархдаж.Басхүү шархадсан цэргийн хүн нь тоогүй. Энэ учирт Сүн Жян сэтгэл нь машзовж үнэхээр гайхаж байтал, Лян Шань ууланд энэ мэдээ Чаогайд хүрсэндЧаогай, Ү Шюэжү нар бууж ирээд “Яа Зүй Танд” орж үзвээс Сүн Жянийхөмсөг нь атирч нүд нь шарлаж, зүс нь хувилж, мах нь турж, маш их зовнисонбайдал гарган суухад, Чаогай өгүүлрүүн: - Мэргэн ах юунд ийнхүү сэтгэлзовнисон байдал гарган суумуй. Үүнд сэтгэл зовох хэрэг юу гэм үгүй.
Цэрэгбайлдахад эрхгүй нэг нь дарлагдах нь ёс. Яахин үүнд зовж болмуй. Сэтгэлээаажим тавьж бид бүгд дахин арга зөвлөж тэд нар лугаа байлдахаас гаднабасхүү тэр гайхал холбоотой морийг арилгах арга зөвлөсүгэй хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эдүгээ бид тэр холбоотой морьдыг хэрхэвч дийлэх аргагүйхэмээсэнд Чайгай, Гүн Сүньшэн хоёр өгүүлрүүн: - Мэргэн ах чи бүү зовогтун.Эдүгээ бид ууландаа харьж, шарх олсон Линь Чүн, Лэй Хэн, Ли Күй, СүньСинь, Хуан Синь нарын барсыг сувилж эдгээвээс зрхимуй хэмээсэнд СүнЖян ууланд очих дургүй тул: - Би мөн энэ “Яа Зүй Танд” байсугай. Та нарэнэ шархтай жанжнаа хурдан аваачиж сувилагтун хэмээсэнд Чаогай, ГүнСүньшэн нар арга үгүй тул хэдэн жанжин цэрэгтээ цаазлан тушаав. “Эдүгээта нар уул усны онгоц ба элдэв зүйлийг зүг зүгт байгуулсан архины пүүсийгөдөр шөнийн цагт сайнаар харгалзан байгтун. Бид ууланд очиж эдгээршарх олсон хэдэн хүнийг сувилж эдгээсэн хойно сайн арга зөвлөж байлдая хэмээгээд явав. Үүнийг үл өгүүльюү.
Өгүүлэх нь: Хү Яньжуо цэргээ хурааж, өөрийн жагсаалд ирж цэргээтоолвоос нэг ч хүн хорсонгүй тул маш баярлан, олон холбоот морио тайлжтавиад олон цэрэгтээ гавъяа олгов. Басхүү Ляншаний цэргээс амьд барьсаннь таван зуу илүү, морь гурван зуу гаруй тул, энэ учрыг Ху Янжуо, Пэн Чи хоёрДунжин хотноо баярын мэдээ хүргэж шагнал олох, зэрэг гавъяа нэмүүлэххэмээн бичиг бичиж, хурдан мориор Дунжингийн зүг гурван гавшгай цэрэгдовтолгон илгээв. Үүнд тэр гурав өдөр шөнөгүй явж, удсангүй Дунжинхотноо хүрч ирээд Гао Тайвэйд учирч, энэ учраа сонсгон бичгээ өргөсөнд,Гао Тайвэй маш баярлан даруй төрийн хувцсаа өмсч, ёст малгайгаа авч,тэр гурван цэргийн хүнийг дагуулан гэрээс гарч дотоод жургааны яамнааочиж, хаантнаа бараалхаж “Баярын мэдээ айлтгах” хэмээн хэлсэнд тэдгээряамны сайд дотогш орж: - Хаан танаа, Гао Тайвэй баярын мэдээ айлтгахгэнэм хэмээн айлтгасанд, Богд эзэн даруй зарлиг буулгаж Гао Тайвэйгийн айлтгасан ёсоор бараалхуулагтун хэмээн зарлиг болсонд Гао Тайвэй эзэнгэгээнээ бараалхаж, ийн айлтгаруун: - Өчүүхэн боолын баталж айлтган ЛянШаньд илгээсэн Хү Яньжуо урвасан хулгай Сүн Жян, Чаогай нарын үүрийгэвдэж гурван удаа байлдаад, олсон цэрэг таван зуу гаруй, морь гурван зуухэмээн бичиг өргөн мэдүүлж ирэв. Эдүгээ бас их Ляншанийг бүрмөсөнэвдэх хэмээн тэнд сууж, тэднийг хүлээн буй хэмээн гурван цэргийн ардыгхишиг хүлээлгэн ирэв хэмээн айлтгасанд хаан ийн зарлиг буулгав.
“ГаоТайвэй болбоос үнэхээр төрд зүтгэсэн сайд мөн. Зүй нь түүний гавъяагбодож, тусгай хишиг буулгаваас зохимуй. Гао Тайвэйд алтан лууны шармалсүлбэсэн магнаг дээл нэг, бас сайн жимсний архи арван лонх, түүний гаднауг тэмдэглэсэн нэмсэн зэрэг дээр давхар хоёр зэрэг, мөн түүний баталжайлтгасан Хү Яньжуод дайсныг дарж эргэж ирсэн цагт тусгайлан зэрэгшагнаж түшмэл тавигтун. Түүний гар дор зарсан, хүчин зүтгэсэн цэргийнардад тус бүр нэг нэг мянган зоос шагнагтун. Энэ зоосыг сангийн жургаанаасшийтгүүлэн гаргаж, ирсэн гурван цэргийн хамт тусгай нэг сайд гаргаж ХүЯньжуод хүрч, олон цэрэгт тус болгон шагнагтун хэмээн зарлиг буулгасандГао Тайвэй маш баярлан үнэхээр тэнгэрийн доор дэлхийн дээр түүнээс ихгавъяа байгуулсан түшмэл үгүй болов.
Тэндээс зарлигаар гаргасан сайд сангийн жургаанаас таван түмэнзоос авч гурван цэргийн хамт Ляншаний зүг ирж, “Хү Яньжуогийн зарлигирэв” хэмээн сонсгосонд Хү Яньжуо даруй хуяг дуулгаа тайлж, ёст хувцсааөмсч зарлиг тосож сөгдөн мөргөв. Тэндээс олон цэрэг мөн сөгдөн мөргөж,зарлигаар шагнасан зоосыг мөн тус тус хүлээн авав. Үүнд тэр ирсэн сайдыгХү Яньжуо цэргийн хэрэмд залж, цай буаа барьсанд тэр түшмэл өгүүлрүүн:- Эдүгээ таны гавъяа байгуулсан нь маш гайхамшиг болов. Эзэн гэгээн маштаалалтай, тусгайлан хишиг шагнах хэмээн зарлиг буулгасан. Эдүгээ та гуравжанжин их түшмэл болж хэмээсэнд Хү Яньжуо шүүрс алдаж ийн өгүүлрүүн:- Бид эцэг хааны сүлдэд шүтэж чин үнэнээр гавъяа байгуулж, морь нохоймэт зүтгэх хэмээсэн билээ. Эдүгээ гагцхүү мунхаг тэнэгийн харгаагаар нөхөрПэн Чи г Ляншаний урвасан хулгайн зальхай эм И Жан Чинд муу увдисаарбариулан илгээв. Үүнд түүнийг аргагүй булаан авч чадсангүй тул маш ихсэтгэл зовнин буй хэмээсэнд тэр ирсэн түшмэл өгүүлрүүн: - Тийм бөгөөс энэучрыг урьд Дунжин хотноо Гао Тайвэйд эс яахин илтгэн мэдүүлэв? хэмээсэндХу Янжуо ийн өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн тэр үе Ляншаний урвасан хулгайнарыг авахыг бодсоноос бус өөр юу хэмээн санасан газар үгүй тул тухайдор мартажухуй. Харин эрхэм сайд уламжлан сонсгож хайрлахыг гуйхаасгадна басхүү Гао Тайвэй ноёнд айлтгах нэгэн чухал хэрэг буй. Энэ болбоостөрд туслах гэсэн санаа. Учир юу хэмээвээс энэ Лян Шань уулын урвасанхулгай орших үүр нь тун ч бэрх, бусад хүн явах замгүй. Уул нь өндөр дээрдөрвөн этгээдээр мөрөн урссан тул уг оршсон үүрэнд хүрэх аргагүй. Эдүгээтэд биднээс айж, ер гарч ирэхгүй тул, өчүүхэн миний санаа болбоос нэг маших үхэр буу үйлдэж энэ Ляншаний оройд тусах салбарт сумаар буу тавиваастэднийг бүрэлгэхээр үл барам бас уулыг эвдэж модыг унагах зэргээр үнсэнтоврог болгох. Иймийн тул манай Дунжин хотод энэ бууг хийх хүн ЛинЖэнь хэмээх нэртэй хүн. Тэр нь маш их уран дээр ялангуяа цэргийн зэвсэгхийхэд тэнгэрийн дарханаас хэтэрхий хэмээн Ру Нинжоугаар хэлэлцсэн.Түүнийг бууны зүйл бэлтгэж энд илгээн ирүүлж миний хамтаар үйлдэж,нэгэн их үхэр буу хийвээс, энэ Ляншанийг эвдэх болой. Үгүй болбоос амарэвдэж болохгүй. Эрхэм сайд энэ учрыг Гао Тайвэйд уламжлан айлтгаж тэрЛин Жэнь хэмээгч хүнийг даруй түргэн нааш илгээгтүн хэмээсэнд тэр сайддаруй “За хэмээн хүлээн аваад нэг шөнө хонож маргааш нь Дунжин хотнообуцав. Удсангүй явж Дунжинд хүрээд Гао Тайвэйд учирч Ху Янжуогийнхэлсэн үгийг сонсогон мэдүүлсэнд Гао Тайвэй хаантнаа бараалхаж энэучрыг айлтгасанд дээд зарлиг “Гао Тайвэйгийн айлтгасан ёсоор болгогтунхэмээсэнд Гао Тайвэй басхүү нүүр олж, сангийн жургаанд тушааж, үхэр буугүйлдэх ширэм төмөр, галын тугалга зэргийг бэлтгүүлэн, нэгэнтэйгүүр ЛинЖэнь хэмээх төмрийн дарханыг дуудуулбаас энэ хүн угаас Ялинь хотынхүн. Бага цагаас цэргийн зэвсэг хийх дээр ялангуяа үхэр буу хийх нь дэлхийдахинд онц гайхамшигтай тул энэ Лин Жэньд энгийн хүний өгсөн цол нь“Тэнгэрийн аянга” хэмээмүй. Энэ Лин Жэнь аргагүй зарлигаар заларсан тул өдөр шөнөгүй явж Дунжин хотноо ирэв.
Тэндээс Гао Тайвэйд учирч, ирсэнучраа хэлсэнд Гао Тайвэй түүнийг дагуулан жургаанд тушааж юу хэрэглэхзүйлийг нүдээр үзэж гүйцэтгэн аваад басхүү тэрэг бэлтгүүлж ачуулж,өөрийн өмсөх хуяг дуулга ба идэх хүнсийг тусгайлан авч Гао Тайвэйгийнгэрээс гарч Ляншаний зүг ирэв. Удсангүй Ху Янжуогийн цэргийн хүндхүрч ирээд Хү Яньжуо, Хань Тао ёсолж мэндээ мэдсэний хойно зарлигаарүхэр буу хийх ба та хоёр лугаа хавсран Ляншанийг эвдэх, урвасан хулгайгбарих учрыг хэлсэнд Хү Яньжуо, Хань Тао хоёр маш баярлан даруй ихмод бэлтгэж үхэр бууг үйлдэв. Энэ буунд гурван зүйл бий. Нэгдүгээр ньарван газар тусах сумтай. Гал салхи болох. Хоёрдугаар буу нь шар алтыгхар болгох, хар төмрийг улаан болгох хэмээмүй. Энэ нь сум хаана хүрвээстуссан газрыг хөрсийг эргүүлэн урвуулах болой. Гуравдугаар нь үр хүүхдийгүндэсгүй болгох. Энэ нь сум хаа туссан газар дөрвөн зүг арван зовхист хаашхааш гурван газар бутарч цэцэг мэт дэлгэрэх. Ийм гурван их бууг ЛинЖэнь үйлдэж бэлтгэв. Тэндээс бас буу тавих нэг их модны үндэс хайс хүлж төмрөөр бүслээд шавраар шавж бэлтгэв. Үүнийг бүү өгүүлмүү.
Өгүүлэх нь: Сүн Жян, Чаогай, Ү Шюэжү тэргүүлэн олон жанжинэдүгээ Дунжингийн цэргийг яахин хариулах ба байлдахыг зөвлөн “Яа ЗүйТан” хэмээх хүрээлэнд буй атал нэгэн цэргийн хүн ирж ийн мэдүүлрүүн:- Эдүгээ харуулд явж үзвээс Дунжингээс нэгэн их эр ирж гурван зүйл үхэрбуу үйлдэж өдөр шөнөгүй хийж дуусгав хэмээсэнд Сүн Жян, Чаогай нармаш их айн цочиж ийн өгүүлэлдрүүн: - Эдүгээ бид энэ “Яа Зүй Тан” хэмээххүрээлэнд сууж болохгүй болов. Энэ үхэр буу хэмээгч маш аюултай сүрхий.Үүнийг хийх хүн ер үгүй бөлгөө. Эдүгээ бодвоос Ялинь хотод Лин Жэньхэмээх хүн маш их уран, тэнгэрийн төмрийн зүйл хийхэд түүнээс хэтрэх хүнүгүй хэмээн хэлэлцэхийг сонслоо. Одоо бодвоос тэр Лин Жэнь ирсэн байх.Тиймийн тул энэ “Яа Зүй Танг” орхиж бид “Жү И Тан” хэмээх их журмынтанхим дээр очиж арга зөвлөе хэмээгээд тэр “Яа Зүй Тангаас” гарч даруйуулын орой “Жү И Тан” хэмээх их журмын танхимд ирж, Дунжингийнцэрэг ба энэ Линжэнийг яахин барих аргыг зөвлөн байтал, Ху Янжуогийнцэргийн хэрмээс гэнэт их буун дуу гурван удаа гарсанд тэргүүн нь “Яа ЗүйТанг” эвдэв. Хоёрдугаар нь усан онгоцыг эвдэв. Гуравдугаар нь уулын дундгазрыг бууж, ойр орчим мод чулууг эвдэв.
Үүнд харуулын цэрэг нь амь зугтан гарч “Жү И Тан” танхим дээр ирж,Сүн Жян, Чаогай нарт энэ учрыг хэлсэнд Сүн Жяний зүрх уушиг нь уудалсанмэт болж, хөмсгөө буулган царайгаа барайлган байв. Олон жанжин нар машайн: - Эдүгээ яахин амь гарах билээ хэмээн дотроо сэтгэж ер дуу гарахгүй,зүс нь шарлаж, зүрх нь түгшиж байсанд Чаогай, Ү Шюэжү нар өгүүлрүүн:- Та бүгд бүү зовогтун. Эд нь энэ буй за. Арга гэхэд хамт хэмээгээд, ийнтушаав. “Үүнд Лизюнь, Жан Хэн, Жан Шүнь, Руань овгийн гурван ах дүү нарявж Ху Янжуогийн байгуулсан бууны хайсыг эвдэгтүн. Түүний хойноос энэзургаан хүнийг харгалзах Жү Түн, Лэй Хэн хоёр онгоцоор явж хамгаалагтун” хэмээн тус тус тушаасанд, тэдгээр жанжин нар уулнаас бууж онгоцоор явж,Жан Шүнь, Лизюнь хоёр нэг онгоцонд сууж хоёр хэсэг болон тус бүр дөчгаруй цэрэгтэй, усны урсгал дагаж Ху Янжуогийн бууны хайсанд ирвээсүнэхээр маш бэх бат бууны хайс байгуулжухуй. Үүнд Жан Шүнь, Лэй Хэнхоёр хүрч ирээд тэр бууны хайсыг эвдэж үгүй болгосонд, Ху Янжуогийнхаруулын цэрэг ирж: - Ляншаний хулгай нар бууны хайсыг эвдэв хэмээнмэдээ хүргэсэнд, Ху Янжуо, Лин Жэнь, Хань Тао нар маш уур нь хүрч, даруйЛин Жэнь мянга шахам цэргийг авч, довтлон ирж Жан Шүнь, Лизюньхоёрыг хөөсөнд, тэр хоёр нарийн сургуулийн усны шидтэй хэдэн цэрэглугаа онгоцон дээр гарч усны дунд байв. Үүнд Лин Жэнь даруй усны захадбайсан нэг онгоцыг булаан авч тэр онгоцон дэр дэвшин гараад Жан Шүнь,Лэй Хэн нарыг барих хэмээн хөөсөнд Жан Шүнь, Лэй Хэн нар зугтаж, ихтөлөв цэрэг нарыг усанд алдаад, хоёр зуу шахам цэргийг Линжэний хамтуснаас татан авч хуурай газар гаргаад Линжэнийг үхсэн нохой мэт чирэнявж ууландаа цэргийн хамт аваачив. Үүнийг Хү Яньжуо нар мэдээд даруйцэрэглэн хойноос хөөвөөс, ер хүн үзэгдэхгүй тул, Ляншаний хажуугаар явж“Яа Зүй Тан” хэмээх хүрээлэнгийн дэргэд ирвээс мөн мэдээ чимээгүй. ҮүндХү Яньжуо аргагүй цэргийн хамт нэг өдөр шахам хүлээсэн боловч ер мэдээүгүй тул хойш буцаж. Хань Тао энэ “Линжэнийг барьж ууланд цэргийнхамт аваачив”хэмээсэнд Хань Тао маш зовж, эдүгээ яахийм. Хожим бид авччадах буй за хэмээн, яахин байлдах арга зөвлөв.
Тэндээс энэ Линжэнийг Жү Түн, Лизюнь, Лэй Хэн, Жан Шүнь, ЖанХэн, Руань овгийг гурван хөвгүүн нар барьж ууланд аваачаад урьд Чаогай,Сүн Жян нарт Линжэнийг барьсан учрыг мэдүүлрүүн: - цэргийн хүн довтлонмэдээ хүргэсэнд Сүн Жян олон жанжин “Жү И Тангаас” бууж “Жинь Ша Тан”хэмээх “Алт хуваах ордон-д одож ирээд, хамтаар уулнаа гарч “Жү И Тан”танхим дээр гарав. Үүнд Сүн Жян хуурмагаар өгүүлрүүн: - Олон жанжинта нарыг Линжэнийг эрхээр барьж ирэгтүн”хэмээсэн билээ. Юунд ийнхүүмуучлан хүлж авчрав?, Бушуу түргэн хүлээсийг авч тавигтун хэмээсэндолон жанжин даруй хүлээсийг тайлж авав. Үүнд Сүн Жян өгүүлрүүн: -Эрхэм мэргэн ахын алдрыг эрт сонслоо. Өчүүхэн тэнэг дүү би өндөр лагшинбиеийг залж уулнаа авчрах хэмээн хэдүйн санасан боловч, саатал орж еручрах аргагүй тул одоо хүртэл мөрөөдөн байтал, харин тэнгэрийн заяагаархүргэж хайрласан нь маш сайн. Саар үгүй самуун дүүгээ тэтгэн өршөөжэнэ уулнаа суух болов уу хэмээх зэрэг өгүүлсэнд Лин Жэнь ер үг дуун үгүйбайхад, урьдын баригдсан Пэн Чи хажуунаас ийн өгүүлрүүн: - Мэргэн ахчи эдүгээ энд нэгэнт ирсэн тул буцах зам хаана баймуй. Гагцхүү журмынах дүү болохыг санагтун. Энэ Сүн, Чао хоёр овгийн жанжин нь улсын хаанболж урвасан самуун хулгайг барих ба газар орны ариун чанд өндрийг намболгох, өргөн зузааныг нимгэн болгон шударга түвшнийг тэтгэх, зальхаймууг яллах, олон улс дэлхий дахинд цааз байгуулах, тэнгэрийн зарлигаарулсын эзлэх учиртй. Гагцхүү тэнгэрийн зарлиг хэзээ бууж ирэхийг хүлээж баймуй хэмээх зэрэг өгүүлсэнд, энэ Лин Жэнь угаас Пэн Чи лугаа танил, нэгхотын хүн тул аргагүй энэ үгийг сонсоод хариун ийн өгүүлрүүн: - Мунхаг ахнь улсын цааз дагаж энд ирээд, энэ ууланд баригдсан нь тэнгэр мэдэхээс өөрюу. Гагцхүү уг нутагт насан эцэг эх, ураг төрөл, үр хөвгүүн байх тул тэднийгяахин орхиж болмуй хэмээсэнд Пэн Чи өгүүлрүүн: - Тэр нь гайгүй. Гагцхүүчи сэтгэлээ бариваас учир нь олдох хэмээсэнд Лин Жэнь өгүүлрүүн: - Бигагцаар амь гарсан боловч миний энэ учрыг дээд эзэн хаан, доорд төрийнсайд Гао Тайвэй сонсвоос миний гэрийн хотлоор их бага олон хүнийг хүйтэмтрэн алахаас гадна басхүү тэнгэрт ял олох билээ хэмээсэнд Сүн Жянөгүүлрүүн: - Тэр нь гэмгүй. Бид чиний гэрийн хотлоорыг бүгд энэ уулнааавчирч чадмуй хэмээсэнд Лин Жэнь даруй баярлаж: - Эрхэм мэргэн дүү энэмэт хишиг хүртвээс над зовох газар үгүй хэмээгээд Чаогай,Ү Юн нартай тустус ёслон мөргөж журмын ах дүү бололцов. Үүнд Сүн Жян нар үхэр хоньалж, архи ногоо бэлтгэж, их хурим хийв.
Тэндээс энэ уулын жанжин бүгдээр архи ууж их найр болж олон бүгдээрХү Яньжуог барих арга ба бас тэр холбоотой морин цэргийг хариулах, жичүхэр бууг эвдэх зэргийг зөвлөсөнд олны дотроос Тан Лун хэмээх жанжингарч өгүүлрүүн: - Өчүүхэн хүний үгийг сонсвоос, би нэгэн их шидтэнийгзалж ирвээс энэ Хү Яньжуогийн холбоотой морь, бууны чадлыг тэр бидхоёр хариулан чадмуй. Түүнээс бус хүн хэрхэвч хүлээн чадахгүй хэмээсэндЧаогай, Сүн Жян нар маш баярлан: - Тийм бөгөөс мэргэн ах даруй хэлжхайрлах болов уу. Энэ хүн хаа байх, нэр нь хэн, аль газрын хүмүүн, ямаршид хэрэглэх? хэмээсэнд Тан Лун өгүүлрүүн: - Энэ хүний цэргийн эрдэммаш гайхамшиг, бусад бас шид их сурсан. Үлгэрлэвээс, туулайд торыг тавьжбарих, сармагчинд хэрэм байгуулж батлах лугаа адил тийм чадалтай хүнхэмээсэнд Чаогай, Сүн Жян нар маш баярлан, даруй шаардан асуув. Үүндэнэ хүн хаана суудаг, ямар хотын хэн нэртэй хүнийг яахин залж ирэхийгхойд бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )