“Review of Development Economics"-д Монгол судлаачийн бүтээл нийтлэгдлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 29

МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор Б.Алтанцэцэгийн “Монгол дахь цалингийн хүйсээрх зөрүү: салбарын ялгаварлал гол тайлбарлагч болох нь” сэдэвт судалгааны бүтээл хөгжлийн эдийн засгийн тэргүүлэх сэтгүүл болох "Review of Development Economics"-д нийтлэгджээ.

Судалгааны ажилд цалингийн хүйсээрх зөрүүтэй байдлын шалтгааныг Үндэсний Статистикийн Хорооны Ажиллах хүчний судалгааны нээлттэй тоон мэдээллийг ашиглан хийсэн бөгөөд судалгааны үр дүн, дүгнэлтүүд нь Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн хөгжил, бодлого боловсруулагчдад чухал ажил болсон байна. Энэхүү ажил нь тэнхимийн бусад багш нарын хөдөлмөрийн зах зээлийн чиглэлээр хийгдсэн өмнөх ажлуудыг нэлээд эшлэснээрээ онцлог юм.

2000 оноос хойш уул уурхайн салбарын үсрэнгүй хөгжлийн нөлөөллөөр эдийн засгийн өсөлт нэмэгдсээр ирсэн ч цалингийн хүйсээрх зөрүү сүүлийн арван жилийн хугацаанд мэдэгдэхүйц нэмэгдсэнийг уг судалгаа харуулж буй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top