Халдвар тархах эрсдэлийг үнэлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 29

МҮХАҮТ-аас Засгийн газрын “Хатуу хөл хорио тогтоохгүйгээр иргэдийнхээ эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалах” чиглэлийг дэмжин ажиллаж байгаа бөгөөд Аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгааллын дэглэм хэрхэн сахиж байгаад анхаарал хандуулж, хянан зөвлөх Засгийн газрын гишүүдийн ахалсан ажлын хэсэгт багтан, хамтран ажиллаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагийн ахалсан ажлын хэсэгт МҮХАҮТ-ын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Долгормаа ажиллаж, 2021 оны гуравдугаар сарын 28-ны ням гарагт Сандэй Плаза болон Шөнийн зах худалдааны төвүүдийн худалдаа эрхлэгчид болон үйлчлүүлэгчид халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн сахиж байгаатай танилцлаа.

Тус төвүүдээр өдөртөө 300-1000 иргэн үйлчлүүлдэг бөгөөд худалдааны төвүүд халдвар хамгааллын дэглэмээ зохих журмын дагуу сайтар сахиж байна. Ажлын хэсгийнхэн халдвар тархах эрсдэл “маш бага” гэж үнэлжээ.

Дээрх худалдааны төвүүдийн лангуу эзэмшигч, түрээслэгч нар коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын эхний тундаа бүрэн хамрагдсан байна гэж МҮХАҮТ-аас мэдээллээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top