Монгол хүний арьсанд тохирсон "FOR YOU" брэнд танд хүрэхэд бэлэн боллоо

2021 оны 03 сарын 30

Монгол хүний арьсны онцлогт тохирсон  “FOR YOU" брэнд бүтээгдэхүүн танд хүрэхэд бэлэн боллоо.

Lac Mon Vic LLC компани нь байгалийн ухааны эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажил, эмчилгээний идэвхтэй гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 2020.10.01 өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлсэн шинэхэн компани юм.

Бид Монгол хүний арьсны онцлогт тохирсон, арьсны өнгийг сэргээх идэвхтэй, гоо сайхны арьс арчилгааны FOR YOU нэрийн анхны брэнд бүтээгдэхүүнээ танд хүргэхэд бэлэн боллоо.

Пробиотик идэвхтэй бактерийн биохимийн шинж чанар, хүний ихсийн идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүд, монгол орны эмийн ургамлын эмчилгээний идэвхт нэгдлүүдийг ЛАБОРАТОРИЙН нөхцөлд туршин, судалж гаргаж авсан болно. Уг бүтээгдэхүүн Lactobacillus-ийн амьд эсийг агуулж байгаагаар онцлог бөгөөд АМЬД юм.

1.“FOR YOU” Mist: Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Нүүр будалтын өмнө болон дараа арьсанд шууд цацаж хэрэглэнэ

2.“FOR YOU” Toner: хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Хөвөнд шингээж арьсыг зөөлөн арчина. Эмзэгшиж улайсан, батга гарсан, шархалсан хэсэгт шавшиж хэрэглэнэ

3.“FOR YOU” Serum: Хэрэглэхийн өмнө сэгсэрнэ. Арьсыг цэвэрлэсний дараа шууд түрхэж хэрэглэнэ.

4. “FOR YOU” Lipmask: урууланд шууд түрхэж 15-20 минутын дараа зөөлөн арчиж авна

5.“FOR YOU” Cream- Арьсыг цэвэрлэн, Toner, mist, serum-ийг түрхэж арьсыг бэлтгэсний дараа 3-5 мин массаж хийж хэрэглэнэ. Нүүрний иогийн массажтай хослуулан хэрэглэвэл илүү тохиромжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top