TRQ: Давагдашгүй хүчин зүйлийн улмаас “Оюу Толгой”-н экспорт зогслоо

2021 оны 03 сарын 31

“Оюу Толгой” компани “давагдашгүй хүчин зүйл”-ийн улмаас БНХАУ-д зэсийн баяжмал нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар төслийн хөрөнгө оруулагч  “Turquoise Hill Resources” компанийн зүгээс албан ёсоор мэдэгдлээ.

Ковид-19 халдварын тохиолдлууд батлагдсаны улмаас эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ авсантай холбоотойгоор асуудал үүссэнийг онцлоод, төслийн уурхай дахь 9726 ажилтанд PCR шинжилгээ хийхэд сөрөг гарсныг мөн дурдсан байна.

Оюутолгой төслийн уурхайд коронавирусний хоёр тохиолдол батлагдсантай холбоотойгоор БНХАУ-ын тал нүүрс болон баяжмалын тээвэрлэлтийн машиныг тоог бууруулсан. "Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес баяжмалын тээврийг эхлүүлэх асуудлаар Баяннуур аймгийн удирдлагуудтай уулзаж, тэдний зүгээс тавьсан шаардлага, болзлын дагуу ажиллаж байгаа гэсэн мэдээллийг өгч байсан.

Тэгвэл өнөөдрийн байдлаар нүүрс, баяжмалын тээвэрлэлт гацсан байдалтай байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй хэлэхдээ “Хятадын тал Оюутолгойд бүртгэгдсэн тохиолдолтой холбоотойгоор нүүрс болон баяжмал тээвэрлэлтийн машины тоог бууруулсан. Цаашид Оюутолгой болон бусад уурхайнуудад гарч болох эрсдэл, Монголын талаас халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд үндэслэн нүүрс болон баяжмал тээвэрлэлтийг хэвийн байдалд оруулах асуудлыг Баяннуур аймгийн удирдлагууд шийдвэрлэнэ” гэсэн байгаа юм.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөвлөх засаг(202.179.27.171) 2021 оны 04 сарын 01

Давагдашгүй хүчин зүйл бол монголчуудын эрх ашиг юм. Оюутолгойн ашиглалтыг бүрмөсөн зогсоож монголчууд өөрсдөө ашиглах ёстой. Учир нь хэнтэй ч хуваалцахгүй монголын баялаг мөн билээ.

0  |  0
эгэл(103.57.94.109) 2021 оны 03 сарын 31

Оюу толгойн захирал Торрес гэж мулгуу амьтан вэ Вакцин гараад 5сар болж байхад 10-д мянган хүнд хийх вакцин олж ирж чаддаггүй . Асуудлыг урьдчилан харж төлөвлөх чадваргүй хүн байна

2  |  0
Зочин(122.201.21.129) 2021 оны 03 сарын 31

Хорсон дээрээ бууж дээ Хамгийн туруунд Омноговь аймгийг тусгаарлаж вакцинжуулах естой байсан юм Одоо ч оройтоогуй

1  |  0
Top