Хоршоод аль нэг мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй болно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 03 сарын 31

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хоршоо нь гишүүнчлэл, үйл ажиллагааны чиглэл тус бүрээр гадаад дотоод эх үүсвэр татах, 100-аас дээш гишүүнтэй, эсвэл нэг тэрбум төгрөгөөс дээш жилийн борлуулалтын орлоготой хоршоод хуулиар зөвшөөрсөн хүрээнд санхүүгийн үйлчилгээ эрхлэх, хөрөнгийн зах зээл хязгаарлагдмал хүрээнд үнэт цаас гаргах, банкны зээлд хамрагдах барьцаа хөрөнгөтэй байх зэрэг зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар хоршоод аль нэг мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй болж, удирдлага зохион байгуулалтын хувьд олон улсын жишигт хүрэх, институцын хувьд бэхжих, хоршооны салбарын мэдээлэл судалгаа сайжрах, дүн шинжилгээ хийдэг болох, төрийн зарим үүргийг нэгдсэн холбоо хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тавих, татварын аудитын зөрчилтэй асуудлыг арилгах зэрэг эерэг үр дүн гарна гэж ХХААХҮЯ үзэж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top