АНУ-ын эдийн засаг энэ онд 6.5 хувиар өсөхөөр хүлээгдэж байна. Энэ нь өмнөх улирлын төсөөллөөс 2.3 нэгж хувиар өндөр тооцоолол юм.
Холбооны нөөцийн банк өнгөрсөн сарын 17-нд бодлогын хүүг 0-0.25 хувийн интервалд хэвээр хадгалах, сард 120 тэрбум ам.долларын бонд худалдан авах хөтөлбөрөө үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Хөдөлмөрийн захын нөхцөл сайжирч, урт хугацааны бүрэн ажил эрхлэлтийн түвшин болон ифляцын 2 хувийн түвшинг хангах хүртэл Холбооны нөөцийн банк бодлогын хүүг хэвээр хадгалахаа мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )