Үйлдвэрлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих үзэсгэлэн нээгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 02

Коронавирусний улмаас амаргүй нөхцөл байдалтай байгаа энэ үед дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилгоор “Эх оронч худалдан авалт - Үндэсний үйлдвэрлэл 2021” уламжлалт үзэсгэлэнг анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдаж  байна.

Үзэсгэлэн 2021 оны дөрөвдүгээр сарын 01-нээс  тавдугаар сарын 01-нийг хүртэл үргэлжлэх аж.

Уг үзэсгэлэнг ХХААХҮЯ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Экспорт олон улсын худалдааны төв ТББ хамтран зохион байгуулж буй юм.

Цахим үзэсгэлэнд үндэсний үйлдвэр эрхлэгчид нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагууд энэ онд худалдан авах бараа бүтээгдэхүүний мэдээллээ танилцуулж,  оролцож байна.

“Эх оронч худалдан авалт хийж, Үндэсний үйлдвэрлэл”-ээ дэмжиж эдийн засгаа сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулахын тулд  дараах https://www.expomongolia.org/tenderexpo/register линкээр холбогдож болох аж. Уг холбоосоор нэвтэрч орсноор үзэсгэлэнг үзэж сонирхох болон үзэсгэлэн гаргах боломжтой юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.10.23.134) 2021 оны 04 сарын 02

Худалдан авагчаа дэмжээгүй үлдээсэн учир барааны илүүдэлд орно

0  |  0
Top