Засгийн гаэрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор Таванголгойн дулааны цахилгаан станц барих төслийг төрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх зорилгоор "Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХХК-ийг байгуулсан. Тус компанийн 30 хувийг “Эрдэнэс-Таванголгой” ХК-д эзэмшүүлэх эамаар хөрөнгө оруулах шийдвэр гаргасан.
Тэгвэл Эрчим хүчний сайд Н.Тавинбэх төслийн талаар дараах мэдээллийг чуулганы хуралдаанд танилцууллаа. Уг төслийг 42 сарын хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд нийт 808.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Нийт хөрөнгө оруулалтад зээл, хөрөнгө оруулалтын харьцаа 70:30 байх, мөн зээлийн хүүг 8 хувиар тооцоход хөрөнгө оруулалтаа 10 жилийн хугацаанд нөхөх тооцоо хийгдсэн бөгөөд дотоод өгөөж 12 хувьтай гарсан нь эдийн засгийн өндөр үр ашиг бүхий төсөл гэдгийг тодотголоо.
Монгол Улсын Засгийн газар, “Оюутолгой” ХХК-ийн хооронд 2020 оны зургадугаар сард байгуулсан Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай нэмэлт, өөрчлөлтийн гэрээний дагуу Тавантолгой дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр эхлүүлэх аж. Шаардлагатай хөрөнгө оруулалтын 70 хувьд ногдох санхүүжилгийн эх үүсвэрийг 2021 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэсэн тохиолдолд хүлээсэн үүргээ хугацаанд нь биөлүүлж, улмаар 2024 онд багтаан Оюутолгой төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох боломж бүрдэх юм байна.
Төслийн төхник, эдийн эасгийн болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, бусад шаардлагатай баримт бичгүүд хийгдсэн, одоогоор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлахаар ажиллаж байгаа гэв.
Сэтгэгдэл ( 2 )
МАН ГАНЦ ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ЦАГ ӨОЛСОН БАЙМААР. МӨНГӨ ХАРААД МЭРГЭЖЛИЙН БУС ЮМУУ ЭСВЭЛ ЧХДАЛ МУУТАЙ ЖИЖИГХЭН КОМПАНИ ОРУУЛААД ДАШИН ШОГ БОЛГОСИХОЖ МАГАДГҮЙ Л УЛС ДАА
Үнэн бол сайхан л сонсогдож байна. ТЭЦ-5ын ардаас орчихгүй болч. Одоо ч итгэл алдарсан үнэндээ хэхэ.