Монголбанк энэ оны гуравдугаар сард 917 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2.9 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 2.4 тн-оор буурсан үзүүлэлт юм.
Гуравдугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 27.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 35.5 кг үнэт металл худалдан авсан. Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш гуравдугаар сард 157,543.30 төгрөг байв.
График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)
График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)
График 3. 2021 оны 3 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)
Сэтгэгдэл ( 0 )