Эдийн засгаа сэргээх хөтөлбөр амжилттай эхэлж байгаа талаар эрх баригчид ярьж, хэлж буй ч ковидын дотоод дахь тархалт буурахгүй байгаа нь нийгмийн эрүүл мэнд хийгээд эдийн засаг гэсэн ойлголтууд зоосны хоёр тал гэдгийг улам сануулсаар байна.
Он дамнан ковидын эсрэг халуун цэг дээр ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд нөхцөл байдал улам хүндэрч байгааг учирласаар. Чухамдаа бол ийм амаргүй цаг үед хаа хаанаа хариуцлагатай байх ёстой. Ялангуяа төр засгийн манлайлал ийм л үед ард иргэддээ хүрч, үлгэрлэх ёстой билээ.
Гэтэл манай тухайд сайд дарга нар ковидоос үл хамааран төсвийн мөнгийг зарцуулсаар байгаа жишээ олон байна. Уг нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсныхоо дараа буюу хоёрдугаар сарын 17-нд цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүлэх ШИЙДВЭР гаргасан.
Төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр машин, албан тасалгааны тавилга авахгүй, баримтат болон олон ангит кино хийхгүй, бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэхгүй, аливаа арга хэмжээг ивээн тэтгэхгүй, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй, ажилтнуудын нормын хувцсыг шинэчлэхгүй байх зэргээр боломжит бүхий л хэлбэрээр зардлаа хэмнэхийг даалгасан.
Ингэж хэмнэхийн учир нь цар тахлаас шалтгаалан ихээхэн хохирол үзэж буй нийгмийн бусад асуудлууддаа зарцуулах таван төгрөг ч гэсэн гаргах л тухай шүү дээ. Гэвч Засгийн газрын шийдвэр гарснаас хойших салбарын яамдын хөрөнгийн зарцуулалтыг харахад энэ цаг үед тэвчиж болмоор зардлуудыг л тэвчихгүй гаргаад байгаа нь харагдаж байна.
Тухайлбал, З.Мэндсайхан сайдын удирдаж буй ХХААХҮЯ-наас Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тэргүүний ажилтан тэмдэг, тэмдэгний хайрцаг худалдан авах 40 сая төгрөгийн тендерийн үнийн санал авах урилгыг 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулжээ.
Тендерийг 2021 оны дөрөвдүгээр сарын 6-ны 11:00 цагаас өмнө ирүүлж, мөн өдрийн 11:30 минутад нээх тухай тендерийн баримт бичигт тусгажээ.
Мөн өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд ухаалаг дэлгэц худалдан авах 20 сая төгрөгийн тендерийн үнийн санал авах урилгыг байршуулсан байна.
Үнийн санал ирүүлэх ажлын зураг, техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан бөгөөд саналыг 2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн 11: 00 минутаас өмнө хүлээн авах тухай тусгажээ.
Авах гээд байгаа ухаалаг дэлгэцийн үзүүлэлтийг дараах байдлаар нарийн тодорхой бичжээ.
Эхэнд хэлсэнчлэн, цар тахлын нөхцөл байдал улам хүндэрч буй энэ үед хурлын танхимын ухаалаг дэлгэц, тэмдэгний хайрцаг сэлтэд зарцуулах хэдэн арван сая төгрөгийн зардлыг тэвчиж болмоор. Энэ мэт зардлыг хэсэгтээ тэвчээд өнгөрөх хариуцлагатай, ёс зүйтэй хандлага ХХААХҮЯ-нд, яамыг удирдаж буй сайд З.Мэндсайханд баймаар юм.
Сэтгэгдэл ( 8 )
Ковидын үед ухаалаг дэлгэц ашиглан цахим хурал, технологийн дэвшил ашиглах ёстой байхаа.
Ш.Гантулгаа энийг буудаарай
Mah hunsnii buteegdehuunii uniig hyanaachee
Tatvariin munguur tarvazah n said nariin alban yosnii erh uureg!
Та энэ хэцүү цаг дор салбараа яаж аварч хамгаалаж гарах вэ л гэдгийг зүйл бүрээр сүвэгчлэн алсыг харсан ажил ажилбаруудыг санаачлан зориглон эхлэж байх учиртай. Хүнс хөдөө аж ахуйн тулгамдсан асуудал нь шагналын хайрцаг тэмдэг , самбар уу Та энэ салбарыг үнэндээ мэдэхгүйлдээ Таны хариуцансан болж байгаа Монгол улсын энэ салбар өнгөрсөн зууны ололт амжилтаасаа ухарч хамжлагат ёсны феодалимзийн эдийн засгийн хэвшилд шилжин гулсаж оччихоод байна. Та ядахдаа салбараа ямар төвшинд байгааг мэдэж мэдэрч үз. ажил чинь эндээс л эхлэнэ. Та сайд болсоноосоо хойш ажилаа эхлээгүй байна.
Залуу ёсайдын үгэнд ор тэнэгээ
Мэндсайханд хэн нэгэн том дарга нөлөөлсөн байж таарна өөрийн дураар ийм маягаар мөнгө цавчаа хийх зориг гаргаж чадахгүй. Тэр шагналыг 1-2 жилээр хойшлуулах боломж зөндөө тэр төмөр аваад тэрийгээ идэх биш хэнд ер нь хэрэгтэй юм бэ.Угаасаа тэр шагналыг болих. түүний оронд 30,0 мянган төгрөг өгөөчдээ
ийм сэтгэлгүй сайд дарга нарыг өөрчильё \n