Иргэн бүрт 300 мянган төгрөгийн ДЭМЖЛЭГ үзүүлэхээр боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

Засгийн газар коронавируст халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хороо тогтоохоор шийдвэрлэлээ.

Энэ удаагийн хөл хорио цар тахлын тархалтыг хумих, вакцинжуулалтын үр дүнг сайжруулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлж байна. Хөл хорио тогтоож буйтай холбоотойгоор Монгол Улсын иргэн бүрт 300 мянган төгрөгийн нэг удаагийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн байна.

Уг мөнгөний санхүүжилтийн эх үүсвэр нь “Оюу Толгой” компаниас Монгол Улсын Төрийн санд шилжүүлсэн 1 их наяд 26.5 тэрбум төгрөгийн татварын мөнгө болж байна.

Сануулахад, Монгол Улсын Татварын албанаас "Оюу Толгой" компанийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд  хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актуудыг  тавьсан байдаг. Төслийн хөрөнгө оруулагч тал татварын асуудлаар Лондоны арбитрт нэхэмжлэл гаргасан байдаг ч Монгол Улс хууль тогтоомжийн хүрээнд ногдуулсан татварын актын хүрээнд  Төрийн сангийн дансанд  энэ он гарсаар гурван удаагийн шилжүүлгээр нийтдээ 1 их наяд 26.5 тэрбум төгрөг шилжин орж ирээд байгаа. 

Түүнчлэн цар тахлын нөлөөлөл улам бүр нэмэгдэж буй энэ үед "Оюу Толгой" компаниас  орж ирсэн  энэ мөнгийг  3.3 сая хүнийхээ тоонд тэгшитгэн хувааж, 300 мянган төгрөг олгохоор болж байна гэсэн мэдээллийг өглөө. 

Иргэн бүрт 300 мянган төгрөг олгох ажлыг  7-10 хоногийн хугацаанд багтаан явуулахаар төлөвлөж байна гэж Сангийн сайд хэллээ. Дансгүй иргэдийг дансжуулах зэрэг асуудлууд дагаад гарч байгаа. НӨАТ-ын системд холбогдсон данс, Хүүхдийн мөнгөний данс зэрэг бэлэн байгаа сувгуудаар гүйлгээнүүд хийгдээд эхэлнэ гэсэн мэдээллийг өгч байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэрэл(202.9.40.161) 2021 оны 04 сарын 08

Голомтын даснсаар олгогдох уу

0  |  0
Х(202.126.88.184) 2021 оны 04 сарын 09

Өрх бүрт гэсэн өгч чадахгүй бсн Одоо тэгээд иргэн бүрт гэхээр жишээ нь 5 ам бүлтэй айлд 1500000 зөв үү

2  |  0
asuult(103.26.195.221) 2021 оны 04 сарын 08

төрн банкны дансаар олгох юмуу

0  |  0
Top