Тавдугаар сарын 1-нд Монгол Улс агаарын хилээ нээнэ гэж Ерөнхий сайд мэдэгдлээ. Агаарын хилийг нээснээс хойш хоёр сарын дараа Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад оруулах гэрээтэй байгааг тэрбээр хэллээ. Агаарын хилээ нээж, эхний ээлжинд коронавирусний вакцины хос тунд хамрагдсан иргэдийг оруулах талаар Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа гэв.
Энэ сарын 10-25-ны өдрүүдэд хэрэгжүүлэх Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед хаа хаанаа халдвар, хамгааллын дэглэмийг хэрэгжүүлж чадвал энэ удаагийн хөл хорио коронавирусний үед сүүлийн хорио байх боломж бүрдэнэ. Коронавирус мутацад орж өөрчлөгдөн, эрсдэл нь илүү өндөр болохгүй л бол манай улс вакцинжуулалтаа идэвхтэй өрнүүлж буй энэ үедээ хөл хориог чанд мөрдсөнөөр үр дүнд хүрэх боломжтой гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
5-р сард халдвар хамгийн дээд цэгтээ хүрнэ гэх мөртөө яг залгуулаад бид хилээ нээнэ гэх юм. Энэ хүн эрүүл байгаа. Эсвэл дэлхийн бүх тэнэг хүмүүс манай ерөнхий сайдын төлөгдсөн 400 сая жуулчны тоог гүйцээхээр дайрцгаах юм байлгүйй.