Б.Бат-Эрдэнэ: Зохиомол хомсдол үүсгэж, үнэ хөөрөгдвөл ЧАНГА АРГА ХЭМЖЭЭ авна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 08

Төрөөс иргэн бүрт 300.000 төгрөг өгөхтэй холбогдуулан ШӨХТГ үнийн хөөрөгдөл, үгсэн хуйвалдаж үнэ тогтоох байдлыг хянан шалгах ажлын хэсгийг байгуулж эхэлжээ.

Тус газрын дарга Б.Бат-Эрдэнэ  “Маргааш өглөөнөөс шалгалт эхэлнэ. Өнгөрсөн намар хэд хэдэн ААН-ийг 20,000,000 төгрөгөөр торгосон. Албадан гүйцэтгүүлэх арга хэмжээг авч байгаа. Энэ удаад хуулийн авах арга хэмжээ адилхан.Бидэнд аж ахуйн нэгжүүдээ торгоод байх сонирхол алга. Гэхдээ хууль мөрдөж ажиллахгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авахаас өөр арга байхгүй гэдгийг мэдэгдэе. Иймд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байгаа үед дараах арга хэмжээ авч ажиллахыг ШААРДАЖ байна. Үүнд:

1. Бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн хангах 

2. Бараа бүтээгдэхүүний үнийн түвшнийг тогтвортой байлгах 

3. Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх 

4. Бараа бүтээгдэхүүний зохиомол хязгаарлалт хийхгүй, хомсдол үүсгэхгүй байх 

5. Бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хэвийн хэмжээнээс хэт их хэмжээгээр болон бөөнөөр худалдаалахгүй байх 

6. Үгсэн хуйвалдаж үнэ тогтоохгүй байх. Жич: Хуулийн маш чанга арга хэмжээг авна хэмээн мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (73.176.171.37) 2021 оны 04 сарын 08

Hatuu hyanalt baikh yostoi.

0  |  0
Зочин (66.181.186.110) 2021 оны 04 сарын 08

Зүйтэй. Чанга арга хэмжээтэй байхгүй бол юмны үнийг ч аманд орсон тоогоороо л нэмнэ.

1  |  0
Top