-КОВИД-19 цар тахлын өлгий Хятад улс Монголоос халдвар орж ирж магадгүй хэмээн сэргийлж хилийн боомтуудаа хаав-
Монголд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж хэлц бий. Сайн хөрш, найрамдалт улс, стратегийн түнш, эрх тэгш нөхрийн харилцаат хэмээн монголчуудыг хуурчихдаг Хятадын эрх баригчид Монголд өвчин тархсан цагт жинхэнэ чанараа таниулж байна. Тус улсын эрх баригчид Хятадын Үхань хотод анх гарсан КОВИД-19 цар тахлын дэгдэлт Монголд эрчимжсэнээс хойш Замын-Үүдийн худалдааны боомтоос гадна Гашуунсухайт, Нарийн сухайт зэрэг түүхийн эдийн гарцуудыг цаад талаасаа хаагаад байгаа. Хятадын тал өнгөрсөн сарын 10-наас эхлэн шат дараалан хойд хилийн боомтуудаа хааснаар Тавантолгой, Оюутолгой тэргүүтэй Монголын эдийн засгийн гол хөдөлгүүрүүд орлогогүй зогссон. Олон зуун тээврийн хэрэгсэл хоёр улсын хил дээр таг гацсан байдалтай байгаа. Үр дүнд нь Монголд Хятадаас авдаг хэрэглээний бүтээгдэхүүний өсөх хандлагатай болсон бөгөөд тэр хэмжээгээр уул уурхайн түүхий эдийн экспорт тасалдаад буй. Монгол Улс нийт гадаад худалдааныхаа 95 хувийг Хятадтай хийдэг. Түүн дотроос түүхий эдийн экспортын орлого бүхэлдээ Хятадтай хийх худалдаанаас хамааралтайг онцлох хэрэгтэй. Дээрх нөхцөл байдал өнгөрсөн жилийн хугацаанд цар тахлын нөлөөг амссан Монголын эдийн засагт дахин томоохон дарамт учруулах нь дамжиггүй. Ерөнхийдөө хилийн боомт хэдий хугацаанд хаалттай байх нь тодорхойгүй байгаагаас үзэхэд, энэ оны төгсгөлд Монгол эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлт буурч эхэллээ. Харин Хятад улсын хувьд өнгөрсөн оныг эдийн засгаа өсөлттэй хадгалсан дэлхийн цөөн улсын нэг болж үлдсэн. Одоо Хятад улсын эдийн засаг бүхэлдээ сэргэж эхэлснийг олон улсын шинжээчид онцолж байгаа. Хятадын сэргэлт Монголд сайнаар нөлөөлнө гэх хөөсрөл хүртэл явсан. Гэвч КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх вакцинаар гадаад бодлогоо явуулахгүй хэмээн удаа дараа мэдэгдсээр байгаа Хятадын эрх баригчид цар тахал дэгдсэн шалтгаанаар ийнхүү Монголд эдийн засгийн дарамт үзүүлэх болов. Түүнчлэн дэлхийд манлайлах үүрэгтэй гүйцэтгэж буй хэмээн өөрсдийгөө тодотгох болсон Хятад улс далайд гарцгүй Монгол Улсын гадаад худалдаанд саад хийж буйгаараа олон улсад ядруу харагдаж эхэллээ.
Одоогийн байдлаар Монгол дахь өвчлөлийн нөхцөл байдал 12 мянга гаруй хүнээр хэмжигдэж буй. Зүйрлэвэл, Монгол дахь өвчний тархалт Хятадын нэг тосгоны хэмжээнд ч хүрээгүй гэсэн үг. Бүр муугаар бодоход, Монгол Улсын гурван сая хүн бүгд КОВИД-19 цар тахлаар өвчиллөө гэхэд Хятадын нэг жижиг хотын хэмжээний асуудал шүү дээ. Цар тахал анх дэгдсэн 11 сая хүнтэй Ухань хотын өвчлөлийг хэдхэн сарын дотор барьж чадсан Хятадын эрх баригчдыг энэ нөхцөл байдал айлгалаа гэж үү. Ялангуяа Хятадтай хил залгаа Өмнөговь аймаг өвчлөлгүй бүс хэвээр байгаа. Уул уурхайн түүхий эд экспортолдог боомтуудад Монгол, Хятадын хамтран хэрэгжүүлж буй “Ногоон гарц” түр журам хэрэгжиж эхэлсэн. Хоёр улсын хил дээрх хамгийн том худалдааны боомт болох Замын-Үүдийг манай талаас бүрэн тусгаарласан нөхцөлд "Цар тахалтай холбоотойгоор хилээ нээхгүй байгаа. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй" гэсэн Хятадын Элчин сайдын яамны мэдэгдэл итгэл төрүүлэхгүй байгаа юм. Монголын Засгийн газар Хятадад анх КОВИД-19 цар тахал дэгдсэн цагаас эхлэн эдийн засгийн онцгой бүсүүддээ энэ мэтээр онцгойлон анхаарал хандуулсаар ирсэн. Монгол Улс КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны хоёрдугаар сард БНХАУ-тай харилцан хилийн боомтоо хаасан. Тэр үед бараа таваарын худалдааг зогсоогоогүй. Улмаар хоёр тал хилийн боомтууд дээрээ “Ногоон гарц” түр журам хэрэгжүүлж эхэлснээр гадаад худалдаа сэргэсэн юм.
Энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Ерөнхий сайд Ли Көчиантай цаашдын хамтын ажиллагааны асуудлаар утсаар ярьсан талаар мэдээллийг хоёр улсын хэвлэлүүд мэдээлсэн. Монголын Засгийн газрын хэвлэлийн албанаас хоёр улсын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох, БНХАУ-аас худалдан авахаар яриа хэлэлцээ хийж буй вакциныг ойрын хугацаанд нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон гэдгийг мэдээлсэн. Тэгвэл Хятадын хэвлэлийн мэдээнд арай өөр өнгө аяс орсон байгаа юм. Тухайлбал, Ерөнхий сайд Ли Көчиан цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хилийн боомтын бараа дамжин өнгөрөх хэмжээг түргэтгэн сэргээхийн тулд чармайж, томоохон төслийн хамтын ажиллагаа урагштай ахихыг баталгаажуулахад Хятадын тал бэлэн байна гэдгээ илэрхийлжээ. Гэвч бодит нөхцөл байдал дээр яг хэзээнээс хилийн боомтын ажиллагааг хэвийн хэмжээнд хүртэл сэргээнэ гэдгээ Хятадын тал илэрхийлсэнгүй. Мөн Хятадын хэвлэлийн мэдээнд дурдсан яг аль томоохон төслийг хоёр улсын Ерөнхий сайд нар онцолсон гэдэг өөрөө асуултын тэмдэг болон үлдэж байгаа. Монгол, Хятад хоёр улсын хувьд эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн чиглэлд олон тооны том төсөл хэрэгжүүлэхээр хэлэлцээний шатанд уулзах болсон. Тэгэхээр Хятадын тал вакцины нийлүүлэлт, цар тахлын дэгдэлтээс үүссэн хилийн боомтын асуудлыг далимдуулан Монгол дахь том төслөө урагшлуулах ашиг сонирхлоо илэрхийлсэн байж болох юм.
Хятадын эрх баригчид үүнээс өмнө буюу 2016 онд буддын шашны тэргүүн, XIV далай ламыг Монголд айлчлах үеэр техникийн саатал нэрийдлээр хилийн боомтуудаа хааж байлаа. Тухайн үед Хятадын талаас Монголд цэвэр улс төрийн шалтгаантай эдийн засгийн дарамт учруулж буйг шинжээчид онцолж байлаа. Тэгвэл энэ удаад цар тахал гэдэг шалтгааныг дурдсан байна. Монголын эрх баригчдын хувьд дэлхийн геополитикийн бодлогыг тодорхойлох болсон вакцины өрсөлдөөнд урд хөршөө тууштай дэмжсээр ирсэн юм. Гэтэл Хятадын “сайн хөршийн бодлого”, “вакцины бодлого”-оор солигдсон болохыг Монгол дахь Хятадын Элчин сайдын яамны дараах мэдэгдлээс харж болно. Хятадын Элчин сайдын яам өнгөрсөн сарын 16-нд гарсан мэдэгдэлдээ “Хятадад бүтээсэн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэсэн гадаадын иргэдийг улсдаа давуу байдлаар нэвтрүүлнэ” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл, монголчууд заавал хятад вакцин хийлгэж байж тус улсын хилээр орж худалдаа хийх эрхтэй болох нь. Нөгөө талаар цар тахлын нөлөөлөл, түүнийг дагасан вакцины улс төрийн нөхцөл байдал монголчуудыг өөрсдөө үйлдвэрлэгч байхыг ухааруулж буй нь давуу тал авчирч мэдэх юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 45 )
Хятад бол хятад шүү дээ Хөгийн новшнууд дэлхиыд танигдлаа аль муугаараа
Za bid er n niigmiinhee hugjiliig bodohgui gants nuursnii orlogo haraad suugaad baival hezeed l busdiin gar harna . jishee n tsag shn bh ued dalai uvgunuus blj 3 honog hil haahad niigmiin amijirgaanii udur dutmiin hereglee yaj baisan bilee?? Martaj busdiig muulah ymgui bid uursduu l heregtseetei ued busdiin gar harahgui amidralaa heviin yvuulj chaddag bh yostoi!!! Iimd urd hurshuu eldev maygaar muulaad haraagaad bh shaardlaga bhguiee tusaar tognoson uls busdaas gar harj amidralaa zalguuldag ym bn ! Bid hedii boltol busdiig harj goichilj yostoi ichdeggui hun gegch bolj amidrah ve??? Tur zasag m
Хятадууд вакцинаа өгөхгүй бол тэр л биз.Харин ард иргэдийг хятадын вакциныг авчирахыг шаардах хэмжээнд хүргэсэн засгийн газар юу л хийгээд байна. Манай засгийн газарт хятадын тавиулууд байдаг гэдэг нь үнэн болж таарлаа.Ц.Нямдоржийг шалгаад асуудлыг нэг тийш нь болгооч ээ!!
Хандиваар ирсэн вакцины 2 дахь тунг хадгалсан бол санаа амар байхсан. Өөр газраас татна гээд л. Захичихсан гэж найдаад, тоо хөөцөлдөж рекламдасны үр дүнд 2 дахь тунг ном ёсоор нь 28 хоноод хийж чадахгүй болов. Хадгалсан гэж зурагтаар албан ёсоор хэлсэн байж шүү? Нэг бол олон хүн бужигнуулахгүй гээд вакцинжуулалт зогсоосон гээд л, нэг бол 4 сарын 9,10-нд ирэх ёстой ирээгүй бид буруугүй гээд л ? Албаны хүмүүс үгээ нийлүүлээчээ
сАЯХАН Л ХЯТАД ВАКЦИН ХОРТОЙ,ХЯТАДУУД БИДНИЙГ ЗОРИУД ХОРЛОЖ БАЙГАА МЭТЭЭР АВИРЛААД Л ТӨВ ТАЛБАЙ ДЭЭРЭЭ ХҮРТЭЛ ХҮМҮҮС ЦУГЛУУЛУ ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГААГҮЙ БИЛҮҮ? ГЭВ ГЭНЭТ ЮУ БОЛООД ВАКЦИН ӨГСӨНГҮЙ ,ХААЛАА БОЛОО БОЛЧИВ ОО.УХААН САНАА НЬ ЭРҮҮЛ ҮҮ? ГЭМЭЭР АВИРЛААД УНАВ
Д.Мягмардорж гэгчийн ухаан нь зүгээр л байгаа даа.Будаач будббч гэхэд сахалаа будна гэгчээр бид чинь хятадыг муулдаг муулдаг гэхэд энэ ч арай дэндэх биз.Тахал өвчний үед Хятад манайд бололцоотоу бүхнээрээ л тусалж байгаа. Хятадын эмч нар визогоор эмчилгээний аргаасаа хуваалсан. ПСР шинжилгээний болон амьсгалын аппарат урвалж, иж бүрэн тоноглосон түргэний машин ,хамгаалах увцас гээд бишгүйдээ их юм өгсөнМөнгөөр үнэлвэл Хэдэн 30 мянган хоньтой ТЭНЦЭХ БИЗ САЯХАН 300 МЯНГАН ТУН ВАКЦИН ӨГСӨН. бИД ЗҮГЭЭРЧ НЭГ АШИГЛАХГҮЙ ХОРТОЙ ХИЙЛГЭХГҮЙ ГЭЭД Л ТАЛБАЙ ДЭЭР ХЭДЭН ХҮҮХНҮҮДИЙГ ОРИЛУУЛААД БАЙСАН.
Зарим хүнд ичих булчирхай нь төрөхөөс дуу байдаг бололтой. Хаа байсан манайхаас 3000 км цаана өвчин гарч байхад бид чинь сүржигнээд урд хилээ хаасан биздээ. Хаахыг нь буруу гээгүй ч арай л сүржин.Тэхгэд хятадын хил дээр бүр 5 км-ийн цаана өвчин ирчихсэн байна.Ийм тохиодолд ямар ч улс сэрэмжилнээ.Хятадыг бруутгах аргагүйээ. Харин бид өөрсөдөө хичээж өвчнөөс хурдан салахаа бод.
Үнэгүй юм авах, хүнээс юм салгах гуйлагчин зангаасаа ичих биш Сэргэлэнтэх гэж эргүүтдэг Монголчууд мөнгөө төлөөд вакцинаа авахгүй, үнэгүй вакцин аваад хөөрөөд байсан үр дагавар нь энэ. Одоо Хятадын суу гэсэн газар нь сууж, бос гэсэн газар нь босож нохой шиг Хав хав гэж хуц гэвэл хуцаад явж дээ.
ийм мэдээ гаргаж байгаа нь бүр ч өрөвөлтэй бид нар. Хэн дандаа гуйлгачилж ав гэж хүлээж суух ёстой юм? Хэн биднийг байнга хөөрхийлж өрөвдөж байх ёстой юм? Вакцинаа худалдаж биш бэлгэнд авах гэж үзэж байж дээрээс нь ийм юм бичиж суудаг бидэнд харин ёстой хүн чанар байна уу? Мэдрэмж, ёс суртахуун байна уу? Өөрсдөөсөө эхлээд асуу. Тодорхой тунг бэлгэнд авсан. Ухаантайхан шиг байсан бол төр засаг нь нүүрсний жолооч нараа эхлээд хамруулах байсан юм. Тэгээгүй шүү дээ. Ийм дүйнгэ маанаг байж бас нөгөө л даварсан гуйлгачин зангаараа заавал хогийн хогийн юм гомдоллож суух ч гэж дээ.
Hezeenii hytad manai daisan baisan toriin ergvvnvvd odoo oilgoj baigaa biz dee
Ковидыг эх орондоо оруулахгүй гэсэн ганцхан л зориоготой биздээ. харин янзбүрээр дүвчигнэвэл ямарч шалтаг гаргаад чангалж болно шүү. Амаа жаахан татаарай.
hahahahaha
Рио Тинто-гийн эзэн гэдгээ баталж, одоогийн яриа хэлэлцээрт шахалт үзүүлж байгаа нь энэ.
Владивостокаар гарах гарцтай /төмөр замтай/ байсан бол шал өөр байх байж дээ.
Өмхий муу өгөр хужаануудад: 30.0 ронио өгч хамгийн түрүүн манаых о гараа сунгасан.Та нар ингэж новшир ч байгаа юм бол АНУ хятад авгай нарыг зодож нүдэж байгаа нь зөв юм байна!!
Yooy yuch bicheed baigaan. Haah ni zuvshde. Ted chini urt hugatsaanii ur duntei hatuu hul horio togtooj ene uvchnii humuij chadsan uls. Hul horionii ued ediin zasag ni unasan uzuuleltteil baisan. Odoo ergeed sergej ehelsen. Mongolos haldwar tarwal ahiad buteesen yum ni nurj huch hudulmur ni une tsenegui bolj taarna. Hyatad mongoltoi mongolgui amidarchihna. Harin manaih bol hyatadaas ih hamaaraltai bolson shuu! Odoo baahan teneguud ni undeserheg yum yarij haraana. Umssun bandaash ahuin hereglee ni uned orj uur deer ni yaj uniin huurugdulteiguur tusaj baigaag medehgui.
Хятад улс нарийн дэг журамтай, хатуу хариуцлагатай орон. Өөр өнцөгөөс хараад ч муу шалтаг харагдахгүй байна. Манайх вирусээ Хятадад халдаавал аль алиных нь эдийн засагт хохиролтой юм л даа.
зовох цагт нөхрийн чанар танигдана гэдгээр Уханьд халдвар дэгдэхэд бүх улс хятадаас дайжиж бхад монгол улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр очиж юу бна тэрүүгээрээ дайлна гэдэг шиг хониор бага ч атугай тусалсан тэхэд одоо хариу нь энэ үү хариу нэхээгүй тус л даа тэхдээ л мууххай бна
Хятад олон жил Монголыг тэжээсэн. Хааяа нэг ийм юм байх, ялангуяа тахлын үеэр! Тэгж байгаад нээх л байлгүй. Уул уурхайгаас өөр хүнд хэрэгтэй юу ч бүтээдэггүй өөрсөддөө гомд!
tolgoi deer ni dan hujaa eliiz huriliizuud duurtsen,hamag uudtei buhniig hujaa bankni baritsaand orood dald hytad ezedtei boltson unendee dotroosoo yalzaraad suirch bainashde ene uls
aimag sumiin zasag darga nar mungund huurtaj gazar nutagaa bitgii uhuulaad bai l da. zovoh tsagt belcheertei baihiin bol ene heden mal chin ard tumniig tejeene shu, urd hil ruu zam tavih hereggui, hiliin boomtoo bagasagsan ni deer dee
dahij urd hil ruugee bitgii tumur zam taiach de , hamag nuurs , baylagiig mini bogino hugatsaand zuuj hoosolchihood l ugaasaa hilee haaj guilagchin mongolchuud yu ch ugui yaj amidrah nuu gej doog tohuu hiine shuu. terbumtanuud, altnii bossuud uildver barij mongol ulsaa avraach\n\n\n\n\n \n\n\n\n\n
Өмхий хужаа вирус тарааж үйлдвэрлэчихээд одоо үхсэндээ худал сүжрээд байнаа хог хужаануудыг Монголоос хөөж зайлуулах хэрэгтэй.
Өмхий хужаа вирус тарааж үйлдвэрлэчихээд одоо үхсэндээ худал сүжрээд байнаа хог хужаануудыг Монголоос хөөж зайлуулах хэрэгтэй.
Өмхий хужаагаас хог бараа бүү ав.Өөрсдөө үйлдвэрлэж хог вирус хужаагаас эдийн засгаас хараат байдлаа больцгооё.
Ийм л зэвүүн новшнууд даа өмхи хятадууд, гэхдээ үхэр монголчууд нь одоо хятаддаа их хайртай болж дээ,өмөөрөөд үхэхнээ,вакцины туршилтанд нь ч сайн дураараа гүйлдэж ороол, вакцин зогсчихлоо гэж орилолдоол,шш чааваас даа ямар арчаагүй сөнөж байхдаа таарсан ард түмэн бэ,бүр дур гутчихлаа
Cэтгүүлч ни ийм тэнэг нийтлэл бичихээр бусад ни ч аргагүй юм өө. .. Kоронагаар урдаасаа биш хойноосоо Oросуудаар хусуулж өгч байхдөө - Xилээ хаа - Xятадуудад баялагаа зарахгүй- гэж чарлаад байсан чин одоо - Xилээ нээ - Xятадууд манай юмыг авах ёстой- гэж орилолдоод наасан...
Хятадаас бараа худалдаж авч л байвал Монголын эдийн засагт сайн гэж мунхруулга бүү хий. Хятадаас, ер нь харийн хаанаас ч юм худалдаж аваад сайн үр өгөхгүй, харин мөхөл рүү аваачих болно.
Хятад вакцин хийлгэхгүй барга хор гэж орилолдоод байснаа юу болчихов!!!Гэв гэнэт хятад вакцинаар боолоо хаалаад гээд ямар ичих нүүргүй гоншигнох бузар амаа тавал яасан юм.. Тэр дагаж далчигнадаг барууны орнууд вакцинаа хааж боолгүй өгч байгаа нь хаана байна аа.Муу нэрт хятад л өгч байна. Туршилтаар хэдэн тун ”стара-зеник” гэх вакцин үнэгүй өглөө ч муу үр дагавартай гэж хэл ам дагуулсаар өөрсөдөөч хүлээн зөвшөөрлөө.
Хил дээр бүр 5 км-ийн цаана аюулт өвчин ирчихээд байхад ямар улс хилээ хаана ш дээ.
Зэвтэй хадаас ч хийж чадахгүй байж хятадын барааг мууу хэлдэг байж хаалттай бсан дээр бхаа
hilee byheld byren haa manai mongol neg heseg unaad hurdan bosno hogjino\n
hilee byheld byren haa manai mongol neg heseg unaad hurdan bosno hogjino\n
Өөрсдөө бие даан хөгжих шаардлагатайг харуулж байна. Бүх юм гадны тэр тусмаа Хятадаас сүүлийн 30 жилд бүрэн хамааралтай болсон. Ядаж л ногоо цагаагаа дотооддоо тарьж өөрсдийгөө хангах хэрэгтэй болохыг хэлээд өглөө. Саяхан сагсагнаад Ерөнхийлөгч нь өөрөө гүйж очоод хэдэн зуугаар нь хонь бэлэглэлээд байсан. Гэтэл Хятад маань үнэн царйгаа л харууллаа. Ухаар ч үз залхуу Монголчууд аа
Хөл хорионы үеэр вакциныг жинхэнэ утгаар нь хийх хэрэгтэй ш дээ.
тиймээ. Энэ бол жүжиглэл манай Улсад үнэхээр оновчтой зөв бодлого дутагдаж байна. Вакцин далимдуулан бизнес хийж байгаа нөхдүүдтэй хатуу хариуцлага тооцоочээ
Хятадын үнэн нүүр царай энэ.. хумсаа нуусан муур хүндрэл үүсэх үед хоолойнд нь хумсаа шигтгэхтэй адил хавчин боож өөрсдийн байр сууриа тулгаж хүлээн зөвшөөрүүлэх.
Мөн ч агуу сэтгэдэг хүн юм даа. Үүнийг бичсэн хүн. Энэ аягүй бол Синофармын вакцин хийлгэсэн байгаа даа. Хүнээс гуйна. Араас нь доромжилно. Үүний ар гэрийнхэн, аав ээж нь бас л хятад вакцин хийлгэж байгаа байх. Ёсзүйтэй бай!!!!!
ugaasaa hytadin 1 heseg bizde,umnu ni ch baisan l yum baileeshd
малын вакцин үйлдвэрлэж чаадхгүй байж хүний вакцин үйлдвэрлэж хэрэггүй манайхан шиг хариуцлага муутай хүмүүс дэмий юмаар оролдоод хэрэггүй биз дээ
малын вакцин үйлдвэрлэж чаадхгүй байж хүний вакцин үйлдвэрлэж хэрэггүй манайхан шиг хариуцлага муутай хүмүүс дэмий юмаар оролдоод хэрэггүй биз дээ
Хятад бол Монгол шиг хоцрогдсон улс биш. Арчаагүй төрөөс болж коронаг мрнгол даяар бүхэлд нь тархаасан. Энэ байдлыг Хятад улс сайн мэджрч хилээ хааж байгаа юм. Тэдэнд эрдэс түүхий эд чухал биш эрүүл мэнд хүн ард нь чухал байгаа юмаа. Юмыг үл ойлгогч тэнэгүүд ээ ухаарах болоогүй юу?
Монголчууд шиг рөрөвдмөөр, номхон хүмүүс алгаа. Анх Хятадаас вирус гарахад хятадыг хэн ч харааж зүхээгүй, үзэн ядаагүй. Ерөнхийлөгч хамгийн түрүүнд очиж сэтгэлийн дэм өгсөн. Гэтэл одоо америк, европын орнуудад бид бас л эдэнтэй адил гадуурхагдаж байна. Тэгээд баахан хятад нууцаар оруулж ирээд байсан. Вирус аймаар тархсан. Одоо эргээд хятаддаа ад үзэгдээд л сууж байна. Хятадууд вирусыг ойлгоод одоо өөрсдөө вирусгүй гээд л байгаа ч үнэн хэрэгтээ вирус байж л байгаа. Харин төрийн бодлого нь мундаг юм. Өөрснөө вирусгүй юм шиг л жүжиг тавьж байна