Үндэсний статистикийн хороо нь НҮБ-ын АНДЭЗНК-ын Статистикийн хорооны товчооны 2020-2022 оны гишүүнээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд НҮБ-ын АНДЭЗНК-ын Статистикийн хорооны товчооны хуралд ҮСХ-ны дарга Б.Батдаваа цахимаар оролцжээ.
Хурлаар “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд статистикийн түншлэл, хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалтаар хангах, чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Дээд түвшний бүлэг (HLG-PCCB) болон Тогтвортой хөгжлийн зорилгын үзүүлэлтийн агентлаг хоорондын шинжээчдийн бүлэг(IAEG-SDG)-ийн гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцсэн байна.
Дээрх 2 бүлэгт улс орнууд бүсээ төлөөлж сэлгэн ажилладаг бөгөөд ҮСХ нь 2021-2022 онд Тогтвортой хөгжлийн зорилгын үзүүлэлтийн агентлаг хоорондын шинжээчдийн бүлэг(IAEG-SDG)-ийн гишүүнээр Зүүн азийг төлөөлөн ажиллахаар болжээ.
Энэхүү бүлэгт орж, Зүүн азийг төлөөлөн ажилласнаар ТХЗ-ын үзүүлэлтүүдийн аргачлалын боловсруулалт, олон улсын үзүүлэлтийг илүү боловсронгуй болгоход оролцож, өөрсдийн чадавхыг дээшлүүлэх боломж бүрдэж байна.
ҮСХ нь Дээд түвшний бүлгийн гишүүнээр 2015-2019 онд, 2019-2020 онд хамтран даргалагчаар ажилласан болно. Түүнчлэн тус бүлгийн 14 дүгээр уулзалтыг 2019 оны тавдугаар сарын 22-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )