Дэлхий дахины асуудал болсон COVID-19 цар тахлын дэгдэлтийн улмаас манай улс хатуу хөл хориог 2021.04.10-04.25 хүртэл дахин тогтоож, энэ хугацаанд аль болох гэрээсээ гаралгүй, хорио цээрийн дэглэмийг сахихыг уриалж байгаа билээ.
Хөл хорионы өдрүүдэд гэр бүлийн гишүүд бүгд гэртээ байж, хэрэгцээ ихээр нэмэгддэг ч хорио цээрийн дэглэмээ сахин гэрээсээ гарах боломжгүй үед танд цахим дэлгүүр л хамгийн үнэнч туслах байж чадна.
Үндэсний тодотголтой “Номин Холдинг” ХХК нь цахим шилжилтийг хийж www.nomin.mn сайтад хөгжүүлэлт хийн өргөн хэрэглээний хүнс болон хүнс бус 40,000 гаруй нэр төрлийн барааг хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ санал болгож байна. Хорио цээрийн эдгээр өдрүүдэд Номин сүлжээ дэлгүүрийн үйлчлүүлэгчид гэрээсээ дэлгүүр хэсэж, өөрийн хэрэгцээтэй бараанаас сонголтоо хийж, хүссэн газраа 24-72 цагийн хооронд хүргүүлэн авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Мөн түүнчлэн хөл хорионы үеэр ч гэсэн хэрэглэгчээ урамшуулахаа орхиогүй гэдгийг дуулгахад таатай байна.
1. LAST ONE
“Last One” буюу сүүлийн ганц үлдсэн барааг онцгой урамшуулалтай үнээр авах худалдаагаар зочлохыг хүсвэл та ЭНД ДАРНА УУ.
2. SAVE AND SALE OUTLET
“Reuse, reduce, recycle” энэ 3 үгийг хараагүй орчин үеийн хүмүүс цөөхөн биз ээ. Дэлхий нийтээр хог хаягдлыг бууруулах, өөрийн хэрэггүй болсон зүйлээ өөр хэн нэгэнд хэрэглүүлэх хандлага дэлгэрч байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Номин цахим дэлгүүрт “Save and Sale outlet” худалдааг эхлүүлэн засварласан, бага зэрэг хуучирсан, тортогтой зэрэг бүтээгдэхүүнийг онцгой хямдралтай үнээр худалдаалж байна. Худалдаагаар зочлох бол ЭНД ДАРНА УУ.
3. ДОТОР ЗАСЛЫН МАТЕРИАЛЫН ХУДАЛДАА
Урин дулаан цаг ирж айл өрх орон гэрээ тохижуулан, засвар хийх бэлтгэлээ базааж эхэлдэг. “Номин Мишээл” салбар дотор заслын материалын хямдралтай худалдааг www.nomin.mn сайтад 4 сарыг дуустал зохион байгуулж байна. Худалдаагаар зочлох бол ЭНД ДАРНА УУ.
Өнөөдрийн байдлаар тус компани нь цахим худалдааны салбарын бүх ажилчдаа 100 хувь дархлаажуулж мөн 3 хоног тутамд түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулан үйлчлүүлэгчиддээ улам найдвартай үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлээд байна.