Улс орон даяар Ковид-19 халдварын тохиолдлууд илэрсээр байгаа энэ үед ч хүмүүсийн өдөр тутамдаа зайлшгүй хийдэг, хамгийн эрэлт хэрэгцээтэй шаардлагатай зүйл бол худалдан авалт билээ. Нөхцөл байдал ямар байхаас үл хамааран айл өрх бүрт өдөр тутмын хүнс, ахуйн хэрэглээгээ хангах шаардлага үргэлж тулгарч байдаг. Тиймээс худалдан авалт, үйлчилгээний төлбөр тооцоогоо хийхдээ халдвар авахаас сэргийлж бэлэн мөнгө, төлбөрийн картын хэрэглээний оронд ухаалаг утаснаасаа SocialPay аппликэйшнээр зайнаас, аюулгүй төлбөр хийхийг Голомт банкнаас нийт харилцагчдадаа уриалж байна.
Үүний хүрээнд харилцагчдаа зайнаас, аюулгүй төлбөр тооцоо хийхийг дэмжин урамшуулахаар “Төлбөр тооцоогоо зайнаас хийж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ эрсдэлээс хамгаалъя” уриан дор “Сугалаатай SocialPay” урамшуулалт ээлжит аяныг зарлалаа.
Урамшуулалт аян 2021.04.01-2021.04.30-ны өдрийг дуустал явагдах бөгөөд 14 хоног тутамд 10 азтан 500,000₮ хожих буюу нэг сарын хугацаанд нийт 20 азтан тодрох юм.
Тохирол болох өдрийг Голомт банкны Фэйсбүүк хуудсаар урьдчилан мэдэгдэж, Live-аар шууд дамжуулан тодруулна.
Сугалаанд хэрхэн оролцох вэ?
SocialPay аппликэйшн ашиглан:
Жишээ нь, Намуун 50,000₮ болон 2,000₮-өөр худалдан авалт хийсэн тохиолдолд нийт 2 ш сугалаатай болно.
Харилцагч та SocialPay аппликэйшний Нэмэлт цэсний “Сугалаат аян” хэсгээс өөрийн сугалааны тоо, дугаар, сугалаатай байгаа эсэхээ мэдэх боломжтой.
SocialPay аппликэйшнг Appstore, Playstore болон AppGallery-аас яг одоо татаж авч Хаанаас ч, Хурдан, Хялбар шийдлүүдийг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлээрэй.
SocialPay аппликэйшнийг дараах холбоосоор татна уу: https://digital.golomtbank.com/product/
Сэтгэгдэл ( 0 )