Жижиг, дунд үйлдвэрийн газраас короновирусний халдвар дотоодод бүртгэгдсэнтэй холбоотойгоор бүх нийтээрээ үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжсэн “Эх оронч худалдан авалт” хийх уриалгыг гаргаад байгаа билээ.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн 63,131 нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байгаа бөгөөд тэдгээрт нийт ажиллах хүчний 69,7 хувь нь буюу 800 мянга гаруй иргэн ажил хөдөлмөр эрхэлдэг.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн төрийн бодлого, зээл тусламжийг шударга, ил тод, хүртээмжтэй болгох, жинхэнэ жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээ дэмжих, тэдэнд хүрч ажиллахын төлөө шинээр байгуулагдсан Жижиг, дунд үйлдвэрийн газар хүчин чармайлт гарган ажиллаж байгаагийн нэг нь өнөөдөр (2021.04.15) нээлтээ хийж буй "Эх оронч худалдан авалт - Үндэсний үйлдвэрлэл 2021" цахим үзэсгэлэн болж байна.
Цахим үзэсгэлэнгийн нээлтийг ШУУД ДАМЖУУЛЖ байна
Сэтгэгдэл ( 0 )