Ерөнхийлөгч Хүүхэд бүрд 100,000 төгрөг олгох ЗАРЛИГ боловсруулжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр (2021.04.16) хүүхэд бүрд олгож буй 100 мянган төгрөгийн тэтгэмжийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох тухай зарлигийн төсөл боловсруулж, Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ

ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ ЗАРЛИГИЙН ТӨСӨЛ

“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг. Төрийн аливаа бодлого улс төрийн сонгуульд чиглэсэн явцуу зорилгын хүрээнд бус улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн ахуй амьдрал, хэрэгцээнд үндэслэсэн байвал зохих тул коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг даван туулах, гамшгийн үеийн болон хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааны /цар тахлын тархалтыг дарж зогсоосны дараах/ үеийн хүндрэл, эдийн засгийн хямрал, бэрхшээлийг шийдвэрлэх шаардлагын үүднээс хүүхдийн мөнгөний бодлого /хүүхэд бүрд олгож буй мөнгөн тэтгэмж/-ыг хугацаагүй хэрэгжүүлж, дараах арга хэмжээг авахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т чиглэл болгосугай:

1. Арван найм хүртэлх насны хүүхэд бүрд 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл сар бүр 100,000 /Нэг зуун мянга/ төгрөг олгох тухай Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдэд өөрчлөлт оруулж, хүүхэд бүрд сар бүр 100,000 /Нэг зуун мянга/ төгрөгийн тэтгэмжийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох;

2. “Хүүхдийн мөнгө”-ний бодлого нь хүүхэд бүрийг эрх тэгш нөхцөлөөр хангах, боловсрох, хүмүүжих, хөгжих нөхцөл боломжийг бий болгох агуулгатай, хүүхэд бүрд чиглэсэн, халамжийн гэхээс илүүтэй Монгол төрийн хүн амын бодлого гэдгийг анхаарч, хүүхэд бүрд олгож буй мөнгөн тэтгэмжийг 100,000 /Нэг зуун мянга/ төгрөгөөс бууруулахгүйгээр тогтмол олгох, цаашид энэхүү мөнгөн тэтгэмжийг хүүхдэд өөрт нь зарцуулдаг болгоход чиглэсэн оновчтой бодлого, хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх.

Хоёр. Зарлигийн биелэлтийг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд мэдээлж, цаашид энэ журмын дагуу улирал тутам танилцуулж байхыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.”

Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
 

Сэтгэгдэл ( 27 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tseegii (66.181.161.112) 2025 оны 03 сарын 13

Demjinee

1  |  0
Zochin (192.82.88.72) 2025 оны 03 сарын 13

Eronhi said odoo hvleej awah heregteishtei songuuli dohood irheer ooriinhoo ner hvndiig bodoj bolohgvi shvv hen hendee zahiragdah heregtei

2  |  0
Хүн(202.126.89.188) 2025 оны 03 сарын 13

Дэмжиж байна их нэмэр болж байна

1  |  0
Анужин (66.181.182.46) 2025 оны 03 сарын 13

Demjij bn

1  |  0
Зула(124.158.80.135) 2025 оны 03 сарын 13

Хадгаламж болгохгуюу, аштайвдэ

2  |  0
Sondot(202.126.90.149) 2025 оны 03 сарын 13

Demjij bn

1  |  0
Янжмаа(66.181.161.103) 2025 оны 03 сарын 13

Хүүхддэ хоол хүнстэй залгаад сайхан бнаа

3  |  0
З(66.181.189.187) 2025 оны 03 сарын 13

ӨӨРИЙНХЭЭ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ДЭМЖИХ АРГАА ЗӨВ ОЛЖ БАЙНА ШҮҮ.ЭРГЭЭД ТАТВАР НЭМЭГДЭХ БОЛНО ШҮҮ ДЭЭ. ЖААХАН БОДЛОГОТОЙ ЮМ ЯРИМААР ЮМ.ЭСВЭЛ ӨӨРИЙНХЭЭ ҮЙЛДВЭРҮҮДИЙН АШГААС ӨГСӨН Ч ЯАХАВ ДЭЭ. ТЭГВЭЛ БОЛЖ БАЙНА

1  |  0
З(66.181.189.187) 2025 оны 03 сарын 13

Улсаа сүйрүүлж дуусах нь дээ

1  |  1
зочин(202.55.188.33) 2025 оны 03 сарын 13

өөрсний чинь үр хүүхдүүдэд хэрэгтэй байдгийн байгаа биз дээ зарим нь худлаа дэмий мөнгө цацаад ажилгүй хүн ихслээ ч гэх шиг тэнэгтсэн юм яриадбайхаа. болиоч ажил хийгээд ядарч цөхөрттлөө зүтгээд авсан хэд нь үр хүүхдээ ч тэжээж хүрэхгүй байхад битгий дорд байлгах гээд байгаач цаана нь үр хүүхдүүдийн хувь заяа байгаа үхүүхдэд өгөгдөх мөнгөн дээр хэн ч юу ч битгий дэмий. чалч ёрөнхийлөгч ямарч бай хэн ч бай өөрийнхөө сонгогдсон эрхэндээ байж байгаад энэ шийдвэр гаргагдаж байгаа нь сайн хэрэг тиймээс ёрөнхийлөгчийн тухай асуудлаа битгий хольж хутгаад хов базаад бай

3  |  0
Зочин(202.9.46.223) 2025 оны 03 сарын 13

Ёстой монголын эсрэг ажилладаг ерөнхийлэгч юм даа юун эв нэгдэл хангах хагаралдуулаад л байдаг.сонгууль бодож ажлаа хийхээр л ийм зарлигийн төсөл гэнүү ийм юм оруулаад байж байдаг байх даа эх оронч алсын хараатай бол ийм юм хийхгүй дээ

1  |  1
hurdan ogtsor novsho(202.21.107.89) 2025 оны 03 сарын 13

uhendee uher buugaa tavina gedeg shg mongoliin ediin zasgiig horloj hanahgui novsh ymaa.zugeer hurdan zail.20k ugdug baisniig tur hugatsaagaar nemsen shuu dee.uunees bolj ediin zasagt mash ih hor hunuul uchirch bna.bas halamj avaad zugeer suuj bh heseg buleg humuus uuschihlee.halamjtaraah tiim ih iluu mungu bgaa bol bugded tegsh huvaarilah estoi.huuhedgui ail zunduu bga.yamar ch halamjind hamragdahgui humuus olon.ajliin bair nemegduulj irgenee jiltai orlogotoi bh talaar anhaarah estoi.huuhdiin mungiig hurdan zogsooj mongoloo avarii.jonhuu ogtsor

3  |  0
Уншигч (192.82.70.154) 2025 оны 03 сарын 13

Энэ баттулга сдаг төрөөс даруй зайлуулахгүй бол Монгол улс сүйрэх нээ.суудалдаа үлдэх гэж аргаа барж байгаа хүүр байна...ер нь сэтгэц нь зүгээр л байдаг байгаадаа.энэ янзаараа бол ч венесуэлийн араас орж сүйрэх дэгээ улс орон маань

1  |  1
Бор(203.91.117.8) 2025 оны 03 сарын 13

Маш зөв монгол улсын үргэлжилэл болсон үр хүүхэдээсээ хэдэн төгрөг МАНын засгын газар хармалахгүй байлгүй

7  |  1
luka(66.181.161.57) 2025 оны 03 сарын 13

zuw saihan medee bn hvvhdvvd hvrteh ymaa hvrteh l estoi

6  |  1
irgen(202.126.90.38) 2025 оны 03 сарын 13

100k ni hvvhedvvdee vldeesen deer bailgvi de iheehen oroh geruud mani ternees chin l hvvhedvvde omsoh huwtsas hool undaa zalguulj bga shv ...

4  |  1
mnbvc(81.223.16.46) 2025 оны 03 сарын 13

ene bur argaa barj bna

3  |  0
хаха(66.181.191.24) 2025 оны 03 сарын 13

хаха женко өөрийн оффшороос өгөх нь дээ

3  |  0
Зочин(203.91.115.53) 2025 оны 03 сарын 13

Эх үүсвэрээ зарлигтаа тусгаарай. Өөрийнхөө офшороос өгөх нь ээ.

4  |  0
монгол(103.212.116.225) 2025 оны 03 сарын 13

БАТТУЛГЫГ ТӨРИЙН МӨНГӨНӨӨС НЭН ДАРУЙ ХОЛДУУЛ

2  |  1
namuuna(202.126.89.14) 2025 оны 03 сарын 13

ulan 100k ni vildeewel hvvhedvvd maani ih heregteil bn

3  |  2
zochin(66.181.179.80) 2025 оны 03 сарын 13

on duustal ugnu geed zasgiin gazar ali khezeenii shiidsen shuu dee , ek yasan medremj , medeelelguy yum be

1  |  0
шударга иргэн(103.212.118.251) 2025 оны 03 сарын 13

Олимп дэлхийн медальтнуудад насаар нь өгч байгаа асар их мөнгийг хүүхдүүддээ зориулмаар байна.

5  |  0
zochin(103.212.118.251) 2025 оны 03 сарын 13

Олимп дэлхийн медальтнуудыг насаар нь сар бүр асар их мөнгөөр тэтгэж байдгыг бууруулмаар байна. Тэр мөнгийг нь хүүхдүүддээ зориулья.

4  |  0
zochin(103.212.118.251) 2025 оны 03 сарын 13

Зөв. Тэр олимп дэлхийн медаль авсан тамирчдад сар бүр олгодог мөнгийг бууруулах хэрэгтэй. Тэднийг насаар нь сар бүр асар их мөнгөөр тэтгэж байснаас хүүхдүүддээ сар бүр бага ч гэсэн мөнгө өгөөд явмаар байхын.

7  |  1
Zochin(202.9.40.120) 2025 оны 03 сарын 13

Owoodoo

3  |  1
Zochin(202.9.40.120) 2025 оны 03 сарын 13

Urai

5  |  1
Close menu