Аж үйлдвэрийн салбар өмнөх сараас буурав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 19

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс 2021 оны гуравдугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 137.5 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 14.3 хувиар өсөж, өмнөх сараас 7.4 хувиар буурчээ. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэгчийн үнэ гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 14.3 хувиар өсөхөд уул уурхай, олборлолтын дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 16.7 хувиар өссөнөөс шалтгаалжээ. Тодруулбал, газрын тос, байгалийн хий олборлолтын үнэ 3.2 дахин, бусад ашигт малтмал олборлолтын үнэ 8.8 хувь, уул уурхай, олборлолтын туслах бусад үйл ажиллагааны үнэ 1.2 хувь өссөн нь нөлөөлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засуул (202.179.25.250) 2021 оны 04 сарын 19

Салбар буурна гэж яахыг хэлдэг юм бэ?

0  |  0
Top