Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 85.4 мянган төгрөг буюу 6.9 хувиар, өмнөх улирлаас 59 мянган төгрөг буюу 4.6 хувиар өссөн гэж ҮСХ-ноос гуравдугаар сард танилцуулсан.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 44.4 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 691.6 мянган ажиллагсад хамрагдсан байна. Ажиллагсад өмнөх оны мөн үеэс 11.8 мянгаар буюу 1.7 хувиар нэмэгдсэн бол өмнөх улирлаас ажиллагчдын тоо 6 мянга буюу 0.9 хувиар буурчээ. Тэгвэл эрэгтэй, эмэгтэй ажиллагсдын цалингийн үзүүлэлтийг тодотгон хүргэе.
ЭМЭГТЭЙ АЖИЛЛАГСДЫН ЦАЛИНГИЙН МЭДЭЭЛЭЛ /хэмжих нэгж.мян.төг/
ЭРЭГТЭЙ АЖИЛЛАГСДЫН ЦАЛИНГИЙН МЭДЭЭЛЭЛ /хэмжих нэгж.мян.төг/
Мөн 2020 оны эцсийн байдлаарх иргэдийн харилцах, хадгаламжийн жендерээрх статистик мэдээллийг хүргэж байна. Төгрөгийн хадгаламжийн 53.5 хувь эмэгтэй харилцагчдад ногдож буй бол валютын хадгаламжийн 52.5 хувь мөн эмэгтэй харилцагдад ногдож байна. Харин харилцах дансны 55.4 хувь эрэгтэй харилцагчдад ногдож буй аж.
Сэтгэгдэл ( 0 )