Монголын уул уурхайн салбарт 1600 гадаад иргэн ажиллаж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 20

Манай улсад 2021 оны эхний улирлын байдлаар гадаадын 89 улсын 4.4 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр цалин хөлс, орлого олох зорилготойгоор хөдөлмөр эрхэлж, мөн цалин, хөлс, орлого олох зорилгогүйгээр сайн дурын ажил хийж байна. Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 118 хүнээр буюу 2.7 хувиар, өмнөх улирлаас 394 хүнээр буюу 9.8 хувиар өсжээ.

Ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 3.8 мянга нь эрэгтэй, 0.6 мянга нь эмэгтэй байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн:

 

  • 53.6 хувь нь БНХАУ
  • 5.6 хувь нь ОХУ
  • 4.8 хувь нь БНСУ
  • 4.5 хувь нь Австрали
  • 3.9 хувь нь Вьетнам
  • 3.4 хувь нь АНУ
  • 3 хувь нь ӨАБНУ
  • 3 хувь нь БНЭУ
  • 2.7 хувь нь Филиппин
  • 2.2 хувь нь Их Британи
  • 1.7 хувь нь Канад
  • 1.2 хувь нь Япон
  • 10.4 хувь нь бусад улсын харьяат иргэд аж.

 

Энэ  оны эхний улиралд ажил эрхэлж буй гадаадын иргэдийн:

 

  •  1.6 мянга нь уул уурхай,  олборлолт
  •  829 нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээ
  •  610 нь боловсрол
  •  540 нь барилга
  •  398 нь боловсруулах үйлдвэрлэл
  •  163  нь тээвэр ба агуулахын үйл ажиллагаа
  •  121  нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа
  •  173  нь бусад салбарт ажиллаж байна.

 

Өмнөх улиралтай харьцуулахад, боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажил эрхэлж буй гадаадын иргэд 76 хүнээр, бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарт 141 хүнээр нэмэгджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Залуур(202.179.25.250) 2021 оны 04 сарын 20

Машин, мотоциклийн засвар үйлчилгээ гэхээр Вьетнамчууд байх .

0  |  0
Top