Орон сууцны үнэ 10 жилийн өмнөхөөс 78.4 хувиар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 20

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ 2021 оны нэгдүгээр улиралд 2010 оны эцсээс  78.4 хувиар өсөж, өмнөх оны мөн үеэс  0.4, өмнөх  улирлаас  0.2 хувиар тус тус  буурсан байна.

Орон сууцны үнэ  нэгдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс Сонгинохайрхан дүүрэгт 3.6, Чингэлтэй дүүрэгт 0.7, Баянзүрх дүүрэгт  0.6 хувиар тус тус  буурчээ. Харин Хан-Уул дүүрэгт 1.3, Баянгол дүүрэгт  0.8, Сүхбаатар дүүрэгт  0.5  хувиар тус  бүр өссөн байна.

Энэ оны нэгдүгээр улиралд өмнөх улирлаас Сонгинохайрхан дүүрэгт 1.7, Баянзүрх дүүрэгт 0.5 хувиар тус тус буурсан бол  Сүхбаатар дүүрэгт 0.6, Баянгол, Чингэлтэй дүүрэгт 0.2, Хан-Уул дүүрэгт 0.1 хувиар өсжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top