Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ нь төрийн байгууллагуудад үүсэж буй мэдээллийн санг статистикийн зориулалтаар ашиглахаас гадна төрийн бодлого, шийдвэр гаргалтад ашиглах чиглэлээр ажиллахаар бэлдэж буй аж. Энэ хүрээнд ҮСХ-ноос Шинэ Зеланд Улсын Статистикийн газраас Төрийн мэдээллийн санг нэгтгэх талаар туршлага судлах уулзалтыг өнөөдөр /2021.04.20/ зохион байгуулжээ.
Уулзалтын эхэнд ҮСХ-ны дарга Б.Батдаваа өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, төрийн мэдээллийн сангуудыг нэгтгэх, холбох, дүн шинжилгээ хийж, ашиглаж буй туршлагаас судлах саналаа илэрхийлсэн байна.
Шинэ Зеландын Cтатистикийн газрын мэргэжилтнүүд Төрийн мэдээллийн санг ашиглах хууль эрхзүйн зохицуулалт, бодлого, шийдвэр гаргалтад ашиглаж буй туршлага, мэдээллийн сангийн систем, хэрэгжүүлсэн туршлага, арга зам, ашигласан технологи, гарч буй хүндрэл, цаашдын зорилтын талаар танилцуулжээ.
Уулзалтын төгсгөлд сонирхсон асуултууддаа хариулт авч санал солилцсон байна.
Уулзалтад ҮСХ-ны дарга Б.Батдаваа, Тамгын газрын дарга Б.Лхагва, Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан, Мэдээллийн технологийн газрын дарга Л.Мягмарсүрэн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Отгонбаяр болон ажлын хэсгийн гишүүд оролцсон бол Шинэ Зеланд Улсын Статистикийн газраас мэдээллийн лаборатори ахлах зөвлөх Саймон Макбет Нэгдсэн мэдээлэл- Дизайн шинжээч Кэйтлин Хендерсон, өгөгдлийн шинжээч Аарон Лефебре нар оролцжээ.
Сэтгэгдэл ( 0 )