Засгийн газрын хуралданаар Ковидын эсрэг Эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг санхүүжүүлэх журмыг хэлэлцлээ. /2021.05.05/
Цогц тусламж үйлчилгээний санхүүжилтийн нэгдсэн зохицуулалт болон бодит тарифтай болсноор ЭМЧ, СУВИЛАГЧ, АСРАГЧ БОЛОН ЭМНЭЛГИЙН АЧААЛАЛ ЖИГД ХУВААРИЛАГДАЖ хүн амд тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх, улмаар цар тахлын үеийн эрсдэлийг хохирол багатай даван туулах боломж бүрдэнэ гэсэн мэдээллийг өгч байна.
Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газраас гаргасан шийдвэртэй холбоотой мэдээллиййг өглөө. Тэрбээр “Вакцинжуулалт руу чиглэсэн чухал шийдвэрүүд гарлаа. Вакцины татан авалт хангалттай хэмжээнд байгаа боловч сүүлийн өдрүүдэд иргэдийн вакцинжуулалтад хамрагдах идэвх эрс суларлаа. Өдөрт 60 мянга байсан бол 40 мянга болж буурлаа.
Засгийн газар тавдугаар сарын 15-ны өдөр гэхэд иргэдийнхээ 60 хувийг ядаж вакцинд хамруулахыг зорьж байгаа. Энэ өвчин дэлхий нийтийг маш том сорилтын өмнө аваачиж байгаа. Иргэн бүрийн хариуцлага нэмэгдэж байна.
Вакцинд хамрагдаагүй иргэдээс болж нийгмээрээ хариуцлага, эрсдэл хүлээж болохгүй. Тиймээс вакцинд хамрагдаагүй иргэдэд албадлагын арга хэмжээ авна. Хамрагдсан иргэдэд урамшуулал үзүүлнэ.
Улсаас төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэн байна. Өчигдрийн байдлаар тэдний 80 мянга нь вакцины эхний тундаа хамрагдаагүй байна. Дараа сарын халамж, хүнсний талоны олголтыг тэдгээр иргэд вакцинжуулалтад хамрагдсан эсэхээс хамаарч олгоно.
Хоёр тун вакциндаа хамрагдсан иргэдийг 50 хүртэлх мянган төгрөгөөр урамшуулна. Вакцинд хамрагдсан иргэдийнхээ дархлаажуулалтыг улам сайжруулах үүднээс ЭМД-аас 50 мянган төгрөг хүртэлх витаминжуулалтын бакц бэлдэн, олгох талаар өмнө нь ярьж байсан. Тэгвэл үүнийг бэлэн мөнгө хэлбэрээр иргэдэд олгохоор боллоо гэв.
Сэтгэгдэл ( 32 )
Bi ovchtoi xvn. Nerteigeer n shorond xiichix
Өөрийнхөө төлөө вакцин хийлгэхэд урамшуулна гэж юу байсан юм. Яасан их мөнгөтэй юм Энэ заваан шийдвэрээ болих хэрэгтэй шүү.
Орос вакцин хүлээгээд байж байгаа вакцин хийлгэх асуудал сайн дурынх гээд байгаа байх аа!
Olon yls orniig hamarsan tsar tahliin ved albadan vakzinjuulah huulitai gej sonsson sanagdahiin.
одоо наад дебелүүд чинь вакцин дээр очоод шавчихна даа харж л байгаарай
юу гэж хуцаад байгаа новш вэ
Үгүй мөн сонин ард түмэн шүү. Эмчилгээ хийлгэх болхоороо хятадыг зориод л явдаг байж вакцин болохоор хийлгэхгүй гээд байх юм.
Вакцинаа хийлгээд сүргийн дархлаа тогтоёоо халдварт өвчнөөс залхахгүй бна уу хилээ нээх бас л хойшилчлоошдээ
ЗГ чадлаараа ажиллаж байна. Эмч нар хүч хүрэхгүй бна. Хөл хорио тогтоосон байхад дэглэм барих хэрэгтэй бнаа
Хэдхэн хоногийн өмнө вакцин хий гээд нэхэж шаардаж байсан хүмүүс өнөөдөр хаана байна аа вакцинаа хйилгээчээ. Заавал төр засгийг шантаачилж байж санаа амардаг юмуу хаашаа юм
нэг нь нийтийн, нийт нь нэгийнхээ төлөө амьдардаг нийгэм шүү дээ, аль аль талаа бодсон, зөв шийдэл байнаа
Хүнсний талон авдаг хүмүүс вакцинд хамрагдаагүй байна гэнэ үү, арай чдээ. юу хүлээгээд бгаамбээ, очоод хийлгээчээ
Бусад улс оронд гуйгаад ч вакцин нь алга. Даварсан хүмүүс юмаа манайхан
Ингэж ард түмнээ 2 хувааж үзэн, талцуулах ямар хэрэг байна аа.
Засгийн газар бүхий л арга чаргаа ашиглаж ард түмнээ вакцинжуулж байна. Талархаад ханахгүй байна өө амжилт
вакциндаа хамрагдсаныхаа төлөө 50к тай болохнээ, баярлалаа. дархлаагаа дэмжнээ
вакцинжуулалтыг үр дүнтэй болгох гэж төр засаг маань их ч хичээж байна даа
Иргэн хүнийхээ хувьд ЗГ, УОК-оо харин ч нэг магтана шүү. Алдаа дутагдал байгаа ч сайн ажиллаж байгаа шүү
вакцин хамрагдаагүй хүмүүсийн өмнөөс нийгэм тэр чигтээ эрсдэлд орж болохгүй шүү дээ
Энэтхэг юун вакцин үхсэн хүмүүсээ гудмандаа шатааж байхад манай Засгийн газар ард иргэдэж вакцин хийлгээч гээд гуйж байна
Бусад улс оронд вакцин хийгээд өгөөч гэж гуйсан ч олдохгүй байхад манай УОК-ын дарга нь гуйж байна. Арай юмаа монголчууд минь
Төрөөс халамж авдаг хүмүүс чинь одоо ямар сонин хариуцлагагүй юм бэ, халамжийг нь хасах нь маш зөв хөшүүрэг байнаа
Баян айлын эрх хүүхэд шиг аашлаад хятадаас өөр вакцин хүлээнэ нтр гэж байхаар өөрийгөө, өрөөлийг бодоод вакцинаа хийлэгчих хэрэгтэйшд
Коммунист новш минь зүгээр байгаарай. Удахгүй та нар зайлнаа
АЛБАДЛАГА гэдэг үгийг хэрэглэх хэрэггүй. Уучлаарай БОЛОМЖГҮЙ гээд хэлчих
Хүний эрх
Зөв зөв
За тэгж тэнэгтэхгүй шүү. Сайн дурын үндсэн дээр хийлгэж байгаа гэж ойлгосон. Эсрэг заалттай гээд манай гэр бүлээс нэг хүн байна хийлгээгүй тийм байхад тэр хүндээ хийлгүүлж аз турших уу
Толгон дарангуйлагчид минь Та нар иргэдийн хуссэн вакциныг нь оруулж ирж чадаагуй байж вакцины хангалт сайн гэж юу донгодоод байна аа.
Зөв. Яг ингэмээр л байна. Бусдийн эрхээр хязгаарлагддаг хуультай .
Солиороорой муу гичий минь
Ковид анх амьтнаас хүнд халдсан монгол малд халдах уу энэ талаар таг дуугай байх юм аа дугарах болоогүй юу Малд маань халдчихвал бид яах вэ асуудал үүснэ шүү