Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 48.5 хувиар өсөв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 07

Хөрөнгийн зах зээлийн  энэ оны эхний улирлын үзүүлэлтийг хүргэе. Зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 48.5 хувиар өсөж 3,695.1 тэрбум төгрөгт хүрч, 2020 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнд харьцуулахад 10 хувьтай тэнцэж байна. 

Харин хувьцааны хөрвөх чадвар 1.4 нэгжээр өсөж 1.8 хувьд хүрсэн ба ТОП-20 индекс өмнөх оны мөн үеэс 17,732.0 нэгжээр өсөж 34,635.7 нэгжид хүрсэн.

2021 оны нэгдүгээр улиралд нийт 71.8 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагджээ. Нийт арилжааны 91.8 хувийг хувьцаа, 5.7 хувийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, 1.8 хувийг хөрөнгө оруулалтын сан, 0.7 хувийг компанийн бонд тус тус эзэлж байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн биржийн арилжаа өмнөх оны мөн үеэс 145.1 хувиар өсөж 5 төрлийн 69.3 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн арилжаалагдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top