Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ өнөөдөр (2021.05.07) Өмнөговь аймагт ажиллаж, дараах асуудлуудыг шийдлээ.
1. "Тавантолгой нүүрс баяжуулах үйлдвэр"-ийг барих ажлыг эхлүүлэв. Өмнө Засгийн газрын хуралдаанаар асуудлуудыг нь шийдсэн. Нүүрсэнд нэмүү өртөг шингээх үйлдвэр 2023 онд ашиглалтад орно. Үйлдвэр жилд 30 сая тн нүүрс баяжуулж нэмүү өртөг шингээн экспортод гаргана.
2. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долоодугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар тогтлоо.
3. Тавантолгой-Зүүн баян чиглэлийн төмөр замд шаардлагатай санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэхээр боллоо.
Сэтгэгдэл ( 2 )
хэнд ч хэрэггүй Баттулгын төмөр замын ажлыг зогсоогоод Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг энэ жил ашиглалтад оруулах хэрэгтэй.
”Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ирэх оны долоодугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар тогтлоо” гэж байхад гарчигаа зөв өгчихөж болохгүй юу?