Тэтгэврийн зээлгүй ахмадуудын данс руу даваа гарагаас 1 сая төгрөг шилжүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 07

Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан билээ.

Уг хуулиудад 6.0 сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг бүрмөсөн тэглэх, зээлгүй байсан ахмадуудад 1.0 сая төгрөгийн ваучер олгож, 2021 оны тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх, 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан хүмүүст зөрүүг олгохоор тусгасан билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.05.07) Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, тус компанийн охин компани болох “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нартай уулзаж, зээлгүй буюу 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан ахмадуудад ваучер олгох, түүнийг мөнгөжүүлэх ажлын явцтай танилцлаа.

“Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс силвер ресурс” компаниуд Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөх хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, дээрх арга хэмжээнд шаардагдах 216.0 тэрбум төгрөгийг хуримтлуулж, бэлэн болгосон гэдгээ Гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа, Т.Мөнхбаяр нар мэдээллээ.

Энэ үйл ажиллагааны төлбөр тооцооны асуудалд ямар нэгэн саад бэрхшээл байхгүй гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа:

-2019.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмад байгаа. Мөн 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан 43.9 мянган иргэн бий. Нийтдээ энэ арга хэмжээнд 238.0 мянган ахмад хамрагдана. Түүнд 216.0 тэрбум төгрөг шаардлагатай. Манай яам ахмадуудад ваучер олгох, улмаар мөнгийг дансанд шилжүүлэх бэлтгэлийг хангасан гэж ярилаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Тэтгэврийн зээлгүй буюу 1.0 сая төгрөгөөс доош төгрөгийн зээлтэй байсан ахмадуудаас энэ арга хэмжээг хэзээ хэрэгжүүлж эхлэх талаар УИХ-ын нэр дээр нэлээд санал хүсэлт ирж байна. Цар тахлын хөл хорионы дэглэмтэй, улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд таагүй нөлөө үзүүлж буй энэ үед уг мөнгийг олгох нь зүйтэй байна гэж ахмуудад санал хүсэлтдээ дурдаж байгаа юм. Тиймээс ваучер олгож, мөнгөжүүлэх ажлыг ирэх даваа гарагаас эхлэн яаралтай зохион байгуулах чиглэлийг Та бүхэнд өгч байна. Ваучер олгохдоо ахмадуудыг бөөгнөрүүлж, хөл хорионы дэглэмийг зөрчихгүйгээр гэрт нь, гарт нь хүргэхэд анхаарч ажиллаарай гэлээ.

Ийнхүү иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа нөхөн төлөх тухай хууль бүрэн хэрэгжих боломж бүрдлээ. Үүнээс өмнө 6.0 сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 228.5 мянган иргэний 695.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн бол одоо 238.0 мянган иргэнд 216.0 тэрбум төгрөг олгогдохоор болж байна. Нийтдээ ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээнд 466.5 мянган ахмад хамрагдаж, 911.0 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин11(172.69.252.136) 2021 оны 09 сарын 23

Тэтгэврийн зээлтэй байгаад 12 сарын 20-доор төлчихөөд нас барсан... хүн тэтгэврийн зээлгүйн тэтгэмжийг нь өгөхгүй юм уу\n\n\n

0  |  0
Өвөө(172.69.252.140) 2021 оны 05 сарын 08

2019 онд би тэтгэвэрийн зээл аваагүй. Тэгэхдээ тэр ваучир маучрийн талаар хэн ч юу ч надад хэлсэн юм алга. Түүнийгээ хэзээ хэндээ өгсөн хэрэг вэ?

0  |  0
Зочин(172.69.252.140) 2021 оны 05 сарын 11

Өгөх гээд бгаа юм бол шууд тэтгэвэрийн дансанд нь хийгээч. Бас юун ваучeр өгөх вэ.коронагийн халдвар тархаад байхад ахмадуудыг хаана очиж бөөгнөрүүлэх гээд бгаа юм.ёстой тэнэг гарууд шүү. Өгвөл зүгээр өгчих

2  |  0
6g(162.158.165.116) 2021 оны 05 сарын 07

6 sayiig n hiigech de yun yalgaralasin\n

0  |  0
бурам(162.158.166.55) 2021 оны 05 сарын 07

төрийн минь хайрлаж буй хишиг буян шүү. цамаархах хэрэггүй. баярлалаа төр засагтаа

0  |  0
Нэр(202.9.40.196) 2021 оны 05 сарын 07

Бэлэн мөнгө биш ваучэр гэсэн шүү шал худлаа

0  |  1
zochin(103.22.201.134) 2021 оны 05 сарын 07

deeguuree cheden zuun terbum togrog idej chusaldag, bid barichach estoi, schuud 6000000 togrogiig dansand bas chiich estoi

1  |  2
zochin(103.22.201.134) 2021 оны 05 сарын 07

deeguuree cheden zuun terbum togrog idej chusaldag, bid barichach estoi, schuud 6000000 togrogiig dansand bas chiich estoi

2  |  1
Зочин (162.158.165.216) 2021 оны 05 сарын 07

Тэтгэвэр нэмээжээ каритин14 шоу хиигээд байсан чинь бүх ард иргэдээс 2500 төгрөг засгиин газар аваад энэ хэдэн өдриин жүжигчидын цайлан өгсөн юмуу яахаарай тёлёвизтэй айл болгоноос 2500 төгрөг засагиин газар авдаг юм бэ хөгшин настай хүмүүс чинь өлсөж эм тариа нь хүрэхгүй байхад мөнгө суутгаж авахаа болох хэрэгтэй Тэтгэвэр нэмэх хэрэгтэй байна шүү дээ он гараад нэгч тэтгэвэр нэмээгүй үр хүүхэдээ харж горьдож амьдрач байна Оюунэрдэнэ сайдаа ниигэмиин халамжиин сайд Аззаяа авгай минь

1  |  2
Top