Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжиж буй Ухаалаг засаг төсөл энэ оны аравдугаар сард дуусаж байгаатай холбогдуулан Дэлхийн банкнаас үргэлжлүүлэн “Ухаалаг засаг-2 Дижитал шилжилт” төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ.
Энэ хүрээнд Дэлхийн банкны “Ухаалаг засаг” төслийн багийн ахлагч Сиоү Чев Күэк болон бусад төлөөлөгчид өнөөдөр ҮСХ-ны дарга Б.Батдаваа болон албаны хүмүүстэй цахим уулзалт хийв.
Уулзалтын эхэнд Дэлхийн банкнаас “Ухаалаг засаг-2 буюу Дижитал шилжилт” шинэхэн төслийн талаар танилцуулсан юм.
ҮСХ-ноос энэхүү төслийн хүрээнд “Төрийн их өгөгдлийг бодлогын шийдвэрт ашиглах нь” сэдэвт төслийг хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлж, хоёр тал санал солилцсон бөгөөд Дэлхийн банкны зүгээс төслийг дэмжихээ илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 0 )