Улс төрийн тойм: Улсын Дээд шүүх удтал дуншсаны эцэст МАХН-ыг өнөөдөр хууль ёсоор хүлээн зөвшөөрөв

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 25


 

Zindaа.mn сайт өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн улс төрийн мэдээ мэдээллийн тоймыг уншигч танд хүргэж байна. Мэдээний дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу. Таны ирэх долоо хоногийн ажилд амжилт хүсье.

 

 

Н.Энхбаярын тэжээсэн “Бяруу”-нууд удах...

 

...Энэ хоёр залуу хоёулаа Н.Энхбаярын тэжээсэн “бяруу” гэж хэлж болно. С.Молор-Эрдэнийн хувьд сүүлийн үед ном бичиж, хаяа лекц унших ажилтай яваа гэсэн. У.Хүрэлсүх бол түүний дэргэд хашир суусан “бухан бяруу” болохоо харуулж чадсан “том” эр. Мэдлэг боловсролоор харин С.Молор-Эрдэнийн дэргэд жаахан жулдах байх. Үүнийг нь тэдний энд тэнд хэвлэлүүдэд өгсөн ярилцлагуудаас бэлхнээ тандаж болно. У.Хүрэлсүхээс барууны орнуудын шинэ цагийн оюуны чадамжийн үнэр бус Монголынх нь шороо тоостой гудамжны бохирдуу юм хамар цоргих болов уу. Юутай ч “Нэг эцгийн” хоёр “Хүү”...

 


Улсын Дээд шүүх удтал дуншсаны эцэст МАХН-ыг өнөөдөр хууль ёсоор хүлээн зөвшөөрөв

 

 

...Дээд шүүх, Үндсэн хуулийн цэцийн үүд сахиж суусан МАХН-ынхан өнөөдөр Дээд шүүхийн Иргэний танхимын шүүх бүрэлдэхүүний шийдвэрээр...

 

 

 

С.Баярцогт малчид, ахмад настанд нэг сая төгрөг ...

 

...Энэ онд уг санд 804 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээсээ сар бүр 21 мянгыг өгч байгаа. Одоогоор амлалтын 1,5 сая төгрөгийг бэлнээр өгнө гэсэн нь биелэх боломжгүй хэвээрээ байна. Дөнгөж 246 мянгыг нь л иргэн бүрд өгсөн. Ойрын нэг хоёр жилдээ олгоно  гэж тооцсон 500 мянгаас нь одоо 254 мянга үлдээд байна. Үүнийгээ өгчихвөл цаана нь 1 сая...

 

“Гал Үндэстэн” холбооны Удирдах Зөвлөлийн Гишүүд ...

 

...Ц.Мөнхбаяр, Н.Самбуу, н.Төмөрбаатар, н.Баатархуяг нарыг  баривчилж нийслэлд авчирчээ. Тэд Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн алтны уурхайд үйл ажиллагаа явуулж буй компанийн техник хэрэгсэл рүү буудсан байна. Мөн “Гал үндэстэн” холбооны УЗГ н.Болдбаатарыг өнөө өглөө 08 цагийн үед гэрээс  нь...

 

Монголын төр гацчихлаа, хэн буруутай вэ, хэзээ ший...

 

...Ч.Сайханбилэг “Сүүлийн гурван жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт сайн байсан. Бүтээн байгуулалтанд нэлээд зүйл зарцуулсан. Энэ бүтээн байгуулалтыг гишүүд “Би олж ирсэн” гэж тойргийнхоо иргэдэд ойлгуулахыг чармайдаг. Ийм ойлголтыг ч бий болгож чадсан гэж олон гишүүн үзэж байгаа юм билээ. Мөн олон уул уурхайн компанийн төлөөлөл МАН-аас нэр дэвшихээр санал гаргасан гэсэн мэдээлэл бий. Жишээ нь Баянхонгор, Хөвсгөл, Дорнод...

 


Өнөөдөр Экс ерөнхийлөгч Н.Энхбаярын баярын өдөр

 

 

...УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр хөдөө ажлаар явж таарсан бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Баян-Өлгий аймаг дахь Алтай таван богдын оргилд авираад өчигдөр нийслэлд иржээ. Түүний хувьд өнөөдөр онцгой  чухал  өдөр тул...

 

 

“Гал үндэстэн” холбооныхон Сэлэнгэ аймагт маш нуу...

 

...“Гал үндэстэн” холбооныхон ийм мэдээллийн мөрөөр хүрч очиход тэдгээр хятадууд зугтаж амжсан байлаа. Байшинд нь Хятадын гурван иргэний паспорт, бусад бичиг баримт, хайгуулын лиценз үлдсэн байв. Өөрөөр хэлбэл хятадууд энд хайгуулын лицензээр алт ухаж байжээ. Ийм ноцтой баримт олж илрүүлсэн “Гал үндэстэн”-үүд орон нутгийн удирдлагуудтай хариуцлага тооцох, цаашлаад холбогдох яам, агентлагуудтай мөн тооцоо бодохоор боллоо. Ингэж засгийн газрын үйл ажиллагаанд бодитоор...

 

 

“Азийн шинэ лидер” хэмээн Америкчуудад хүндлэгдсэн...

 

...Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ удаагийн Украинд хийх айлчлал нь Орос, Америкт айлчилсныхаа дараахан болж байгаараа цаг хугацааны хувьд ч нэлээд онцлог болж байна. Манай хоёр орон социализмын үеэс уламжлалт харилцаатай хөгжиж ирсэн юм. Украинд нийлүүлж байгаа манай гол бүтээгдэхүүн нь жонш. Манайх дээр үеэс л трактор, комбайн, ган хоолой, эрчим хүчний техник тоног төхөөрөмжөө авч байлаа. Сүүлийн жилүүдэд харин Украинаас нийлүүлэх бүтээгдэхүүн багассан. Үүнийг хамтын ажиллагаа буурсантай холбож үзэж болно. Харин Ерөнхийлөгчийн...

 

О.Чулуунбат намаа...

 

 

 

...Түүний яриа нэлээд шулуун, шударга.  Гарцаагүй тулгамдсан асуудлуудад оновчтой дүгнэлт хийж чаддагаараа бас онцлог. Тиймээс сүүлийн үед хүмүүс түүнийг сонсох дуртай болж байгаа аж. Мань хүн улс төрийн намуудын талаар өөрийн гэсэн хатуу байр суурьтай яваа ажээ. Манай өнөөгийн улс төрийн тогтолцоо буруу хэмээн тэр шүүмжилж байна. Саяхан үүнийгээ бататгах гэсэн аятай “Намын гишүүнчлэлийг үгүй болгох хэрэгтэй” гэв. Түүнийхээр бол гишүүнчлэлтэй намыг цэрэг армитай зүйрлэх болох юм байна. Хэрвээ ийм байдлаар намыг...

 

Ерөнхий сайд ”чойжин буулгав”

 

...Тэрээр “Юу хийдэг нь тодорхойгүй нэг газар байна. Энэ байгууллагыг татан буулгаж, жижиг дунд үйлдвэрийн газартай нэгтгэвэл таарна” хэмээн “бөмбөг” мулталж өгчээ. Тус сан байгуулагдаад хэдхэн жил болж байгаа. Тэнд улсын төсвөөс нийтдээ 80 тэрбум төгрөг өгчээ. Ингэхдээ...

 

 

Албан тушаалтнуудад шүүхээс ял шийтгэл оногдууллаа

 

...Аймгийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн улсын байцаагчийн 2010 он, 2011 оны эхний гурван сард үйлдвэрлэлийн ослоор бүртгэж, ослын актыг хянан баталгаажуулсан материалыг татан авч, хянан судалжээ. Өнгөрсөн онд тус аймагт үйлдвэрлэлийн ослоор таван хүн нас барж, гурван иргэний биед...

 

Н.Ганбямба гишүүн дарга нарын “толгой”-гоор Туул г...

 

...Туул голын ойр орчимд 312 аж ахуйн нэгж газар эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд тэдгээрийн 147 нь огт зөвшөөрөлгүй ажээ. Үлдсэн 165 аж ахуйн нэгжийнх нь зөвшөөрлийг цуцалсан ч тэдгээрээс 55 нь ямар нэг объект барьж байгуулсан гэдэг шалтаг тоочоод үйл ажиллагаагаа явуулсаар байгаа гэнэ. Ингэж гүрийдэг компаниудын ард ихэвчлэн УИХ, Засгийн газар, хотын захиргааны нөлөө бүхий дарга нар байдаг тухай яриа ч гарав. Энэ хурлын үеэр Н.Ганбямба гишүүн нэлээд бухимдуу янзтай, “Ер нь Туул голыг бохирхуулж байгаа дарга нараар туг тахих хэрэгтэй” гэв. Түүний энэ үгийг...

 

 

“Роснефть”-ийн Монгол хүүхэлдэй нь С. Баяр юм уу

 

...С.Баярын Оросуудтай хийсэн хуйвалдаан хэмээн тайлбарлах хүн ч цөөнгүй гарч байв. С.Баяр өөрөө ч  УИХ-д  хандан “Роснефть” компаний 100 түгээгч станцыг Монголын нутагт тараан байршуулах санал тавьсан. Харамсалтай нь дэмжлэг аваагүй. Яалаа гэж дэмжихэв. Өөрийн хэдэн компаниа тэжээд чадахгүй шахам байж...

 

Ерөнхий сайдын айлчлал нэг тэрбум ам.долларын урсг...

 

...Талууд тохирч, ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан 500 сая ам.долларын хөнгөлттэй зээлийг Хятадын тал 100 хувь санхүүжүүлэх ажээ. Урьд нь Хятадын талаас олгож байсан зээлийн нөхцөл хатуу байсан төдийгүй 100 хувь бие дааж, санхүүжүүлж байсан түүх үгүй юм. Мөн төслийн гүйцэтгэгчээр...

 

Д.Лүндээжанцан 7 сарын 1-ийг мөрөөдлөө гэж үү

 

...Гол нь энэ хоёр нам хоёулаа авлига, хээл хахуульд хэтэрхий гүнзгий орчихсон болохоор үүнээсээ салж чадахгүй байгаа ажээ. Ийм тохиолдолд Ардын нам нь ялагч болж дараагийн сонгуулиар гарч ирэхийн тулд арга буюу хуучин мэхээ хийх гэж үзэж байна. Тэр мэх нь хүн бүрийн мэддэг жижиг тойрог дээрх санал худалдан авалт юм. Д.Лүндээжанцан ядаж 50 тойрог дээр энэ аргаа дахин туршаад үзэх гэж ийнхүү улайрч буй нь...

 

 

Эрдэнэт үйлдвэрийн мөнгө рүү Н.Энхбаярын гар дүрээ...

 

...Ерөнхийлөгч асан  Н.Энхбаярын үеэс энэ арми бэхжсэн юм билээ. Одоо тэнд Н.Энхбаярын нэр хаягтай “Henlon company” гэгч компани 1,8 сая ам.долларын өр авлага үүсгээд байгаа ажээ. Өөрөөр хэлбэл шахааны бизнесээр Эрдэнэтийн мөнгийг гадаад, дотоодын компанийн данс руу хийгээд “түгжсэн” байна. Ийм загвараар дахиад 13 компани ажилласан байх юм. Ингээд өнөөдрийн байдлаар 90 сая ам.долларыг зүгээр л...

 

 

Монголын удирдагчид Орос, Америк, Хятадыг “байлдан...

...Ерөнхийлөгчийг Америкт айлчлах хойгуур Ерөнхий сайд Сү.Батболд өмнөд хөршийг зорьсон нь санаандгүй явдал биш байв. Том гүрнүүдийн эрх ашгийг эх орондоо илүү наалдацтайгаар татахын тулд тэд ийнхүү хоёр тийшээ зэрэг шахам аялсан хэрэг. Сү.Батболд Бээжинд буухын өмнөхөн Хонгконгт очлоо. Өнгөрсөн жил тэр Зүүн өмнөд Азийн орнуудаар айлчлахдаа далайд гарцгүй орны зовлонг илүү сайн мэдэрсэн байх. Нөгөөтэйгүүр хөгжил өөд эрч хүчтэй зорьж, амжилт олсон...

 

 

”Роснефть”-ээс ЭБЭХ-ний сайдад захидал ирүүлжээ

 

...“Захидалд манай улсыг дарамталж, шахсан зүйл байхгүй. Энэ захидал Ерөнхийлөгчид бус Эрдэс баялаг эрчим хүчний сайдад ирсэн” гэдгийг тодотголоо. Мөн “Роснефть” манай улсад шатахуун түгээх станцуудаа барьж шатахуун борлуулах, бөөний худалдааны бааз байгуулах зэрэг асуудлыг урьд өмнө ч тавьж байсан. Энэ нь хоёр орны харилцаанд яригдаж байдаг хэвийн асуудлуудын нэг. Захидал бичсэн нь газрын тосны бүтээгдэхүүний талаар ОХУ-ын холбогдох компани нь байр сууриа илэрхийлсэн л зүйл. Манай улс ч гэсэн...

 

“Гал Үндэстэн” холбооны Удирдах Зөвлөлийн Гишүүд ...

 

...холбооны Удирдах Зөвлөлийн гишүүдийг ийн баривчилсанд  хөдөлгөөн эвслүүд эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн мэдээлэл хийлээ.  Нэгэн зорилготой байдаг Амлалт нэхэх ард түмний холбооноос төлөөлөл болон оролцож байгаа Г.Уянга “Бид эх орныхоо төлөө үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс ингэж нэгнийгээ замын дундаас баривчлуулж гээхгүй ” хэмээсэнээс  гадна дэмжигч хөдөлгөөн эвсэлүүд...

 

Д.Лүндээжанцан, Д.Дондог нар ажлаа ө...

 

...Д.Лүндээжанцан нь бүлэг дээрээ хуулийн төслийг сайтар хэлэлцүүлээгүй гэсэн шүүмжлэлд ч өртөөд байж. Д.Дондог гишүүний хувьд мөн ялгаагүй. Иймэрхүү зүйл түүнд нөлөөлснөөс гадна өөр асуудал хүзүүг  нь ороожээ. Юув гэвэл, өмч хөрөнгө идэж уусан, авлигад өртсөн гэх мэдээллийн мөрөөр Авлигатай тэмцэх газрынхан мөрдөн шалгах болсон явдал юм. Гэвч тэр авлигын хэргээр тус газрынхан намайг шалгаагүй, шалгах ч үгүй...

 

Санал асуулгад оролцсон Оросуудын 34 хувь нь авлиг...

 

...Санал асуулга нь ердөө л хоёрхон асуулттай. Нэгд, “Сонгуулийн амлалтаа биелүүлээгүй МАН, АН-ын байгуулсан Засгийн газарт итгэж байна уу” гэжээ. Хоёрт, “Таван толгойн орд газрыг бүхэлд нь 100 хувь ард түмний мэдэлд өгөх нь зөв үү” гэсэн байна. Зөвхөн нийслэлд ийм хоёр асуулт бүхий саналын хуудас 375 мянгыг тараасан гэнэ. Үүнээс 366 мянган хүн нь санал өгчээ. Тэдгээр хүмүүсийн 77 хувь нь “Өнөөгийн Засгийн газарт итгэхгүй байна” гэсэн бол 23 хувь нь “Итгэж байна” гэжээ. Таван толгойн асуудлаар иргэдийн 81 хувь нь “Энэ ордыг бүхэлд нь ард түмний мэдэлд өгөх хэрэгтэй” гэсэн бол...

 

Д.Очирбат гишүүн 3 тэрбумын “хэ...

 

...Чингэлтэй дүүргийнхээ хэсгийн ахлагч нарыг өөрийнхөө байгуулсан ахмад настангуудын амралтын  газарт аваачжээ. Тэгээд бяцхан цай сүү болж, найрлах үеэрээ “Та нарыг манай нам  ажилтай болгосон” ухааны юм ярьсан байна. Хэсгийн ахлагч нар ч дор бүрдээ “Нээрээ тийм шүү” гэсэн шиг түүнд алга ташин баяр хүргэсэн юм байх. Харин Д.Очирбатын ийнхүү...

 

Улс төр мэдээ мэдээллийн алба. Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээ мэдээллийн портал

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top