2020 онд тэтгэвэрт гарсан ахмадууд НЭГ САЯ төгрөг олгохгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 10

УИХ-аас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан билээ.

Уг хуулиудад 6.0 сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг бүрмөсөн тэглэх, зээлгүй байсан ахмадуудад 1.0 сая төгрөгийн ваучер олгож, 2021 оны тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх, 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан хүмүүст зөрүүг олгохоор тусгасан юм. 

"Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс силвер ресурс” компаниуд Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, дээрх арга хэмжээнд шаардагдах 216.0 тэрбум төгрөгийг хуримтлуулж, бэлэн болгосон ба эхний ээлжинд ахмадуудад бэлэн мөнгөний эрх буюу ваучер олгох ажлыг өнгөрсөн бямба гараг /2021.05.08/-аас эхлүүлээд байна. 

Сануулахад, 2019.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган ахмад, 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан 43.9 мянган иргэн уг шийдвэрт хамаарах бөгөөд 2020 оноос тэтгэвэрт гарсан иргэдэд уг ваучер олгогдохгүй гэсэн үг.  

Энэ үйл ажиллагааны төлбөр тооцооны асуудалд ямар нэгэн саад бэрхшээл байхгүй гэдгийг албаныхан мэдэгдэж буй. 

Ийн иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа нөхөн төлөх тухай хууль бүрэн хэрэгжих боломж бүрдэж эхэлснээр ваучерийг тавдугаар сарын 21-ний өдрөөс мөнгөжүүлж, ахмадуудын дансанд шилжүүлэх ажил үргэлжлэх юм. 

Үүнээс өмнө 6.0 сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 228.5 мянган иргэний 695.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн бол одоо 238.0 мянган иргэнд 216.0 тэрбум төгрөг олгогдохоор болж байна. Нийтдээ ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээнд 466.5 мянган ахмад хамрагдаж, 911.0 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа ажээ. 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(162.158.118.107) 2021 оны 05 сарын 10

Монгоо оноодроос эхэлж огно гээд байгаа юм биш уу

0  |  0
Zochin(172.69.45.138) 2021 оны 05 сарын 10

Za tegeed uguhiin hoorond gyygvi hvleej l bgaach dee.

0  |  0
зочин(172.69.45.138) 2021 оны 05 сарын 10

Тэгээд энэ чинь нэг сая төгрөгөө өнөөдрөөс өгнө ч гээд л заримдаа 5 сарын 21 -ээс өгнө ч гээд л тарвага даллаж байгаа юм шиг болох юм аа.

2  |  0
Top