Монгол Улсын Засгийн газар 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар танилцуулж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулж байна.
Монгол Улсын бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг долоон сарын хугацаанд төр хариуцах шийдвэрийг Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр гаргасан билээ. Энэ шийдвэр 2020 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжинэ.
Айл өрх, зарим аж ахуйн нэгжүүд ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэглээний зардлын төлбөрөө өөрсдөө төлөхөөр байгаа.
Тэгвэл Ерөнхий сайд хэлэхдээ "Долоодугаар сарын 1-нд төрөөс үзүүлж буй бүх хөнгөлөлт дуусна. Тухайлбал, тог цахилгаан, дулаан, ус, татварын хөнгөлөлт, хүүхдийн мөнгөний нэмэгдлийн хугацаа дуусна. Хэрвээ долоодугаар сарын 1-н гэхэд цар тахлын нөлөө бүрэн арилахгүй бол он дуустал эдгээр хөнгөлөлтийн арга хэмжээг үргэлжлүүлнэ гэж тооцож байна. Вакцинжуулалт үр дүнгээ өгч, эдийн засаг хэвийн горимдоо орж байгаа нь тооцоо судалгаа, статистикийн тоо баримтаар нотлогдвол үе шаттай хөнгөлөлтүүдийг багасгаж, хэвийн горимд шилжинэ. Хамгийн гол нь халдварын тоо, макро эдийн засгийн үзүүлэлтээс ихээхэн хамаарна" гэлээ.
Эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалд эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр Хүүхдийн мөнгө, айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийн хөнгөлөлтийг он дуустал үргэлжлүүлэх эсэхийг шийдэх аж. Эдгээр зардлууд нь төсөв дээр ихээхэн ачаалал үүсгэж байгааг тэрбээр онцоллоо.
Сэтгэгдэл ( 1 )
Тог .ус үнэгүй болгож хүүхдийн мөнгөө 100 авмаар бна дарга нар тэрнээс ихийг идэж байга биз дээ