ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас Тогтвортой хөгжлийн зорилгод заасан чанартай боловсролыг дэмжих чиглэлийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулиа төгсөж буй 12-р ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа. Энэхүү хөтөлбөрийг 2006 онд анх хэрэгжүүлж эхэлснээс хойш 15 дахь жилтэйгээ золгож буй бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 1800 гаруй оюутны сурах хүсэл тэмүүлэл, гэгээн үйлсэд хөрөнгө оруулалт хийж, хоёр тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
Энэ жилийн “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн хувьд орон нутгийн 21 аймаг болон Улаанбаатар хотын алслагдсан Багануур дүүргийн ерөнхий боловсролын дунд сургуулийн төгсөх ангийн 60 сурагчийг шалгаруулж, 2021-2022 оны хичээлийн жилд их, дээд сургуулийн 1-р курст элсэн суралцахад нь сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлгээр олгох юм.
ХАМРАХ ХҮРЭЭ
Монгол Улсын 21 аймаг, Замын-Үүд, Зүүнхараа сум болон Улаанбаатар хотын Багануур дүүрэг;
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА
Өргөдлийн хүсэлтийг 2021.05.24-ний 18:00 цаг хүртэл цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авна.
Жич: Хугацаа хоцроож ирүүлсэн материалыг хүлээн авахгүйг анхаарна уу.
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй удирдамжтай ЭНД дарж танилцаарай.
Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ХААН Банкны лавлах 1800-1917 (энгийн утасны тарифаар) болон www.khanbank.com вэбсайт болон ХААН Банкны сошиал хуудаснаас авах боломжтой.
Бид нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар...
Сэтгэгдэл ( 0 )