Хэмнэж, гамнах үүрэг хүлээсэн ХЗДХЯ 20 сая төгрөгөөр цайны газрын хэрэгсэл худалдаж авна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 05 сарын 13

 

Арван сарын хугацаанд иргэдээ, эдийн засгаа хорьсон ч дотооддоо халдвар алдаж, нөхцөл байдал жинхэнэ утгаараа хүндэрч эхэлсэн үед төрийн байгууллагуудад төсвийн мөнгөнд ариг гамтай хандах ёстойг сая нэг сануулсан шийдвэрийг Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 17-нд гаргасан.

Хэдий тийм ч цар тахлын хүнд үед тэвчиж болохоор зардлуудыг тэвчихгүй гаргаж буй яам, агентлаг, төрийн өмчит компаниуд олон байгааг тодотгоё.

Тухайлбал, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем дэх мэдээллээс харахад, Х.Нямбаатар сайдын удирдаж буй Хууль зүй, Дотоод хэргийн яам энэ тавдугаар сарын 12-нд Цайны газарт шаардлагатай техник хэрэгсэл, эд хогшил худалдан авах 20 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлажээ.

Үнийн саналыг 2021 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 10:00 цагаас өмнө тендерт оролцогчдоос хүлээн авах аж.

Албан байгууллага дэргэдээ цайны газартай байж, ажилчдынхаа өдрийн хоолыг бэлтгэж өгөх нь хэвийн зүйл ч тендерийн үнийн дүнг харахад зардлаа хэмнэж, гамнасан хандлага харагдахгүй байна.

Илүү дүгнэлтгүйгээр, тендерийн хүрээнд авахаар төлөвлөсөн техник хэрэгсэл, эд хогшилын жагсаалтыг хүргэе.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.26.193.113) 2021 оны 05 сарын 13

НЯНГАРБААТАР

0  |  0
Зочин(150.129.141.64) 2021 оны 05 сарын 14

Хэ хэ өө хайж муухай харагдуулах гээд аргаа барах юм. хөөрхий дөө ... Хууль зүйн сайдыг харлуулах гэж ч ядаад байгаа ямар этгээд нь энэ суудал руу үхэн хатан шунаж зүтгээд байдаг юм бол. Өдрийн бодол шөнийн зүүд болж байх шиг

0  |  1
Зочин(103.212.118.135) 2021 оны 05 сарын 14

Үүнд гайхаад байх юм ер байхгүй. Өчүүхэн наймаачны сэтгэлгээтэй, албан тушаалын хүчээр улсын хөрөнгийг үрэх, завших гэсэн шуналтнууд л мөнгөөр төрд гарах гэж зүтгэдэг, тэднийг ард түмний нэлээдгүй хувь нь дэмжчихдэг шүү дээ. Үүний бруутан нь тэднийг сонгосон хүмүүс, тэдний хүлээх гэсгээл нийт олны дээр буучихдаг нь харамсалтай.

1  |  0
Zochin(202.126.89.200) 2021 оны 05 сарын 14

Sain l bma sh dee .bas l hemnelt n buryy uy. Tootsoj vzeed olon um yariach.um uuluhiin dontongyyd aa.

0  |  1
зочин(66.181.166.10) 2021 оны 05 сарын 13

ene yaj 20 say hureh ve dee

0  |  0
Иргэн(202.126.90.136) 2021 оны 05 сарын 14

Авч яагаад болохгүй гэж энд ажилладаг хүмүүс хоол иддэг юм байгаа биз дээ .Хотын төвд хоолны газрууд үнэ ихтэй Өдрийн хоол 20000 төг болдог .Яаж амьдрах юм

0  |  1
Ч(192.82.78.214) 2021 оны 05 сарын 14

Иймл бгаамдаа.. Ам ажил нь зөрсөн МАН

2  |  0
Сонгогч(122.201.21.153) 2021 оны 05 сарын 14

Үнэхээр тэнэг

1  |  0
Top